Зургаан хүн архинд хордож, нэг нь нас баржээ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын  25-нд Хэнтий аймагт зургаан хүн архинд хордож, нэг нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Улмаар архинд хордсон таван иргэнийг нийслэл рүү яаралтай хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийж эхэлжээ. Энэхүү хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн бөгөөд иргэд ямар архи ууж хордсоныг тодруулахаар ажиллаж байна.

Сар бүрийн 25-ны өдөр Хэнтий аймагт архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглодог боловч тус өдөр иргэд нууцаар архи худалдан авч уусан бололтой. Архинд хордсон иргэдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул Хэнтий аймгийн засаг дарга захирамж гаргаж, архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглоод байгаа аж.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …