Хамгийн бүтэшгүй мөрөөдлөө биелүүлэх 15 арга

1. Өөрийгөө сайн тань. Дутагдалтай талаа болон алдаагаа (бид бүгд дутагдалтай талтай) сайн мэдэж хүлээн зөвшөөр. Гэвч үүнээс илүүтэйгээр өөрийн давуу талуудыг болон Бурханаас заяасан авьяас билгээ нээ. Өөрийн давуу талаа илүү их хөгжүүлж, харин дутагдалтай талаа хамгийн доогуур төвшинд буулгахыг хичээ. Та өөрөө өөртөө үнэнч байж бодит анализ хийж чадах нь мөрөөдлөө биелүүлэхийн хамгийн эхний алхам. Амьдралдаа хамгийн их хүсдэг зүйлийнхээ талаар тодорхой мэдээлэлтэй бол. Бүгдийг нарийн судал. Энэ талаар үргэлж бодож, тэмдэглэл хий. Аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол, таны хувьд чухам юу аз жаргал болохыг тогтоо. Хэн нэгэнд хамааралтай байх, эрх чөлөө, эсвэл олонд танигдах, мөнгө, хүмүүст туслах, хайр дурлал, итгэл найдвар аль нь таныг аз жаргалд хүргэнэ гэж бодож байгаагаа сайн тодорхойл. Амьдралын зорилгогүй, хаана байгаагаа мэдэхгүй бол амжилтад хэрхэн хүрэх билээ! Хоосонг бай болгоод онилвол та юуг онох билээ!

2. Хүсэл, эрмэлзлэл, сэтгэл хөдлөлөөр дүүрэн бай. Ийм байдал тань таныг эвгүй байдалд оруулна гэж бүү бод. Өөрийнхөө хийж байгаа ажлаасаа таашаал авч, сэтгэл хөдлөлтэй байж чадахгүй бол бусдыг таны мөрөөдлөөс хуваалцахыг хүлээсний хэрэггүй. Хүсэл эрмэлзлэлээ мэдсэн цагт зорилгоо тодорхойлж амьдрал тань илүү утга учиртай болно.

3. Өөрийгөө өөдрөг байлга. Үргэлж анхааралтай бай. Гутрангуй хүмүүс мөрөөдлийг хамгийн их хордуулдаг.
Түлхүүр: “Өөдрөг биш бол битгий ярь!” Муу зүйлд ч гэсэн өөдрөг хандахыг хичээ.

4. Эхэлж байгаа ажил тань бүх хүмүүст таалагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Таныг буруугаар ойлгоно, та үгээ буруу хэлнэ, зарим найз тань гомдоно, бүр зарим найзаа алдаж ч мэднэ (түр зуур).
Түлхүүр: “Бусдын юу гэж бодох нь надад падгүй.” Энэ үгийг өөртөө байнга давтаж хэл. Ялангуяа шантарсан үедээ юмуу эсвэл эргэлзэж эхлэхдээ хэрэглээрэй.

5. Өөрөөрөө бай. “To thine own self be true” (Өөртөө шударга бай) Энэ бол маш чухал юм. Хүмүүс таны тухай юу гэж ярих нь хамаагүй. Учир нь хүмүүс нэг хэвийн ертөнцдөө дадсан байдаг бөгөөд бусдын амжилт тэднийг өөрсдийгөө дорд үзэх шалтгаан болдоггүй. Өөртэйгээ эвлэр. Бусдын туршлагаас сургамж ав. Гэвч таныг шантруулж ухрахад бусад хүмүүс нөлөөлөх ёсгүй. Мөн байгаагаасаа өөр байдлаар харагдах гэж хичээсний хэрэггүй. Учир нь та зөвхөн өөрөөрөө байсан тохиолдолд л хамгийн их нөлөөтэй байж чадна.

6. Алдаа гаргахаас бүү эмээ. Ганц үнэн бол алдаа байдаг. Бүр ямар ч сургамж авч чадаагүй алдаа л үнэн байдаг. Түлхүүр: “Туршиж үзээд алдах нь юу ч туршиж үзэлгүйгээр амжилтад хүрэхээс хавьгүй дээр!”

7. Хялбар биш гэдгийг хүлээн зөвшөөр. Мөрөөдлөө биелүүлэх нь таны амьдралд тохиолдсон хамгийн хэцүү, ядаргаатай ажил байж болно. Гэхдээ танд ажлаас зайлах ямар ч арга байхгүй. Амжилтын тулгын чулуу бол хэзээ ч бууж өгөхгүй байх явдал юм.
Зорилгодоо хүрэхийн тулд өөдөө мацсаар бай. Тийм ээ, амжилтын 99%-ийг амжилтад хүрэхийн тулд гаргасан алдаа эзэлдэг гэж хүмүүс яридаг шүү дээ.

8. Даруу бай. Хэчнээн өндөр амжилтад хүрсэн байсан ч их зан бүү гарга. Амжилтад бүрэн хүрсэн, зорилгоо бүгдийг нь биелүүлсэн гэж бүү бод. Хүнд хүрэх гэж тэмүүлэх өөр оргилууд үргэлж байдаг. Түлхүүр: “Ажил хийх хамгийн сайн аргыг одоогийн байдлаар нээгээгүй байна.”

9. Өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Танд маш их хүч байгаа. Өөрт байгаа төрөлхийн зарим чанарыг дагуулан энэ хүчийг ашиглах хэрэгтэй. Өөрийгөө дутуу үнэлдэг байдлаас сал. “Надад хэн ч дургүй”, “Би хийж чадахгүй” гэж бодох хэрэггүй. Иймэрхүү бодол мөрөөдлийг тань хулгайлна.

10. Зугаатай бай. Ямар ч юм харагдаж байгаа шигээ тийм муу биш байдаг. Ажил урагшгүй болж эхлэхэд (заримдаа тийм үе гардаг) уйтгарлан гуниж сэтгэл санаагаар унаад хэрэггүй. Эдисон: “Би амьдралынхаа туршид барьцтай ажил, аятайхан ажил огт хийсэнгүй. Хийсэн бүх юм маань зүгээр л өөрийгөө зугаацуулсан ажил байсан юм!”, “Амьдралд болж байгаа хөгтэй явдлуудад инээж бай. Хөгтэй явдал бараг өдөр бүр тохиолдож байдаг” гэж бичсэнийг сана.

11. Амьдралд хайртай бай. Мөрөөдөл тань талаар өнгөрөх үе танд маш их тохиолдоно. Эрсдэл, уналт, заналхийлэл, урам хугаралттай та үргэлж тулна. Амжилтаасаа биш алдаанаасаа сурдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Учир нь амжилтанд хүрч чадаагүй шалтгаан нь юун дээр алдаа гаргасныг тань хэлж өгдөг. Тиймээс хийсэн алдаа бүр тань амжилтад хүргэх нэг алхам юм.

12. Боломжийг хэзээ ч бүү алд. Боломж таныг байнга хүрээлж байдаг. Хүндрэлийг хэцүү асуудал гэж бодож болохгүй. Жишээ нь “Хямрал” гэдэг үг хятадаар “аюул”+ “боломж” гэсэн утга агуулдаг байна.

13. Бусдад туслах хүслээр дүүрэн бай. Ганцаараа амжилтанд хүрэх нь таныг эвдэж зожигруулна. Таны амьдралд утга учир байхгүй бол иймэрхүү амжилт мухар гудамж л гэсэн үг. Олон жилийн турш тэмцэж байж хүрсэн амжилт таныг зан чанарын хувьд төлөвшүүлдэг.

14. Амжилтанд хүрэхийг хүс. Хийж байгаа ажилдаа итгэж байгаа бол амжилтанд хүрнэ гэдэгтээ ч гэсэн бүрэн дүүрэн итгэх ёстой. Хөл дээрээ зогсохыг хичээхээс илүү хамгийн сайн нь болохын төлөө зүтгэ. Таны мөрөөдөл үргэлж том, зориг шаардсан, бүр өвөрмөц байх хэрэгтэй. Хүмүүс таныг солиотой гэж бодсон ч хамаагүй эрч хүчээ бууруулсны хэрэггүй. Ямар нэг саад бэрхшээлийг давахад таны өөрийн бодол, хүсэл, зөн совин, итгэл хамгийн чухал байдаг. Хүчтэй итгэлтэй бай. Ямар нэг далдын хүч танд тусална.

15. Мөрөөдлөөсөө хэзээ ч ухарч болохгүй. Тэвчээртэй бай. Зорилгодоо хүрэхийн тулд хэт яарсны хэрэггүй. Хэзээ ч ухарч болохгүй. “Амжилтад хүрэгсэд хэзээ ч шантардаггүй, шантарсан хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй!” Бүх боломжоо алдлаа гэж бодогдохоор тийм хүнд байдалд байсан ч гэсэн заавал өөр боломжууд байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Учир нь үнэхээр өөр олон боломж заавал байдаг. Бүр илүү сайхан боломж байдаг гээч. Хамгийн чухал нь илүү сайн боломж гарах өөр нэгэн өдөр байгаа гэдэгт бат итгэ. Мөрөөдлийнхөө хойноос яв. Учир нь мөрөөдөл тань таны хүрч чадах цэгийг зааж байдаг.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …