Г.Батбаяраа та өмгөөлөгч болохоос яллагч биш

 

Хувийн амбийц хөөсөн хүмүүс нийгмээр дүүрэн болсоор. Тэдний нэг нь өөрийгөө “ӨМГӨӨЛӨГЧ” хэмээн нийтэд цоллох дуртай нэгэн эрхэм бол Г.Батбаяр. Нэг ёсондоо бусдын зовлонгоор жаргал хийгч гэхэд нэг их буруудахгүй байх.

Гэтэл хуулийн хүрээндээ “Өмгөөлөгч нь хувь хүн болон хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, тухайлбал тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг Үндсэн хуулийн, арбитрын, захиргааны, иргэний болон эрүүгийн байцаан шийтгэх ажилгаанд оролцож хамгаалах явдал мэн. Ингэж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалсныхаа төлөө тэднээс үйлчилгээний хөлс авна.” хэмээн тодорхой заагаад өгчихсөн байх юм. Харин өөрийгөө өмгөөлөгч хэмээн зарласан Г.Батбаяр нь зөвхөн нэр хүндээ өсгөж өөрийн хувийн амбийцаа дээшлүүлэхээр улайран зүтгэдэг нэгэн гэдгийг сүүлийн хэдэн жилийн өмгөөлөл нь харуулаад байгаа. Ёстой л “Бадарчин явсан газар балагтай, Батгана суусан газар өттэй” гэгчээр өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлсөн хэргүүд нь ердөө л хохирогч болоод үлддэг тухай эх сурвалжууд мэдээлсээр байна. Тодруулбал: нийгэмд “хар тамхичин” хэмээн цоллуулах болсон Г.Сарангэрэл бүсгүй, “Хар сарнай” хамтлагийн С.Амараагийн зодуулсан хэрэг гээд л ар араасаа хөвөрнө.

Сүүлийн сар гарангийн хугацаанд “29 дүгээр сургууль”-ийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчны асуудал өндрөө авч байна. Харин өнөө өмгөөлөгч Г.Батбаяр гуай багш удирдлагуудыг өмгөөлж хэвлэлийн хурал хийнэ сүрийг үзүүлж байгаа. Түүнчлэн харааны бэрхшээлтэй сурагчдыг өмгөөлсөн сэтгүүлч, яруу найрагч Б.Галсансүхийг шүүхээр шийтгүүлэх тухай ярьж эхэлсэн сурагтай.

Ийнхүү хуулийн эрүүл байдлыг хангах ёстой өмгөөлөгч хүн өөрийн хувийн амбийц, нэр хүндээ нэгдүгээрт тавьсан түүнийг өмгөөлсөн хэргүүд нь илчилнэ. Харин тэрээр энэ тухай бодох ухаан ер нь байхгүй. Харин ч эсэргээрээ өөрийгөө улсын яллагч мэтээр сэтгэж хэвлэл мэдээллээр тэрийг ч яллах ёстой хэмээн сүр дуулиантай мэдээлэл хийдэг боловч шүүх хурлын үеэр амандаа ус балгасан юм шиг таг дуугүй суусаар байгаад үйлчлүүлэгчдээ хохирогч болгодог тухай хэлэх зарим нь ч байна. Гэтэл өмгөөллийн хөлс хэмээн их хэмжээний мөнгийг үйлчлүүлэгчдээсээ нэхэмжилдэг гэх.

Үүнийг гэрчлэх баримт нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 оны 04 сард  нэгэн үйлчлүүлэгчээсээ “Цагдан хоригдсон байдлаас нь суллуулахын тулд  хуулийн байгууллагын ажилтан”-д “авлига” болгож өгөх мөнгө хэрэгтэй байна хэмээн хэдэн сая төгрөг  авсан боловч түүнийгээ өгөлгүй өөрөө завшсан байна. Үүнийг нь мэдсэн  үйлчлүүлэгч нь түүний эсрэг гомдол гаргаснаас үүдэн өмгөөлөгч Г.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.1 буюу Бусдыг залилан мэхлэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсэн түүнийг гэмт хэрэг үйлдсэнийг  тогтоожээ.

 Г.Батбаяраа та өмгөөлөгч болохоос яллагч биш
Г.Батбаяраа та өмгөөлөгч болохоос яллагч биш

Эндээс харахад Г.Батбаяр гэдэг хүн өөрөө мөнгө завшихын тулд ажлаа хийж байгаа хуулийн байгууллагын ажилтны нэрийг ашиглаж түүнийг авлига авдаг мэтээр үйлчүүлэгчдээ ойлгуулж, үйлчлүүлэгчээсээ зүй бусаар мөнгө шаардан, хувьдаа  завшдаг нэгэн гэдэг нь тодорхой харагдаж буй.

Эцэст нь хэлэхэд өмгөөлөл хийнэ гэдэг олон нийтийн хэвлэлээр бусдыг буруушааж ялын тогтоол уншиж, сүрийг бадруулдаг биш харин шүүхийн өмнө үйлчлүүлэгчээ хууль зүйн хүрээнд хамгаалдаг, мэтгэлцээний өндөр чадвартай хүнийг хэлдэг гэдгийг л ухамсарлаасай билээ Г.БАТБАЯР ӨМГӨӨЛӨГЧ ӨӨ!!!

 

 

Эх сурвалж: BOLOD.MN

ЧОЙ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …