“Оргил” супермаркет хадгалах хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хямдруулан зардаг уу

Оргил сүлжээ супермаркетийг Нийслэлчүүд бид мэддэг болоод багаггүй хугацаа өнгөрч байна. Олон нэр төрлийн бараатай, харьцангуй үнэ хямд гэдгээр нь Оргил худалдааны төвөөр үйлчлүүлэгчид олон.

Оргил  худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар гэдэг хүн өнгөрсөн жил УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Тиймээс  Оргил худалдааны төвийг иргэдийн дунд “УИХ-ын гишүүнийг төрүүлсэн супермаркет” гэдэг үг байдаг юм билээ.

Бүтээгдэхүүний чанарыг дээдэлдэг гэх Оргил худалдааны төвөөс үе үе хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн бүтээгдэхүүн гардаг ч асуудал тэгсгээд намждаг. Санзай, Шарга морьтын зуслан явах замд 6 буудал орчимд ноднин өдийд хэл ам дагуулан шинээр нээгдсэн Оргил худалдааны төвд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хямдруулан зарж байгаа тухай мэдээлэл байна.

Учир нь  энэ худалдааны төв гэр хороололын дунд байрладаг болохоор  хэрэглэгчид тэр бүр анзаарахгүй байх гэж Оргил худалдааны төвийнхөн худалдаж байгаа бололтой. Хэрэглэх хугацаа  нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулах нь  нэг талаас  хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа хэрэг бол нөгөө талаас хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдэл юм.  Магадгүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн  хэрэглэгч худалдан авсан хэрэглэгчийн эрүүл мэнд  хохирохгүй гэсэн баталгаа байхгүй.

Тус супермаркетийн өөртөө үйлчлэх лангуун дунд “Онцгой хямдрал” нэртэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдаж байх бөгөөд энэ дунд БНСУ-аас экспортолсон WOONGIN  нэртэй шүүс зарагдаж байна. Эдгээр жүүсний хувьд хадгалах хугацаа нь нэгэнт  дуусжээ. Гэвч Оргил худалдааны төвийнхөн онцгой хямдрал гэсэн хаягтайгаар эдгээр жүүсний үнийг бууруулан зарж байгааг та харж байна.

Хэрэглэгчээ дээдэлсэн үйлчилгээтэй гэх Оргил худалдааны төвийнхөн ингэж байхад бусад жижиг дэлгүүрүүд ч асуудалтай юм байна даа гэсэн бодол төрж байна. Эрхэм хэрэглэгч та бүтээгдэхүүн худалдан авахдаа хэрэглэх хугацааг нь сайн шалгаж аваарай.

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг зарж борлуулж эдгээр үйлдлийг хянаж шалгадаг байгууллагууд байдаг бол ажлаа хийгээсэй гэж хүсье.

А.Тамир

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …