Шавьж хорхой – Өвчин зовлон зүдгүүрийг илэрхийлнэ.
Шагнал – Танил талаасаа дэмжлэг авсны хүчинд та аз завшаантай учирна.
Шагналаа бусдад өгч байна – Аз түр зуурын шинжтэй байна.
Шалгалт өгөх
Хэдийгээр сургуулийн амьдрал дууссан ч та зүүдэндээ тэнд эргэн очихыг үгүйсгэхгүй.
Шалгалтын асуултанд хариулж чадахгүй байвал – Өөртөө итгэх итгэл дутагдаж байна. Түүнээс гадна та бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас, хангалттай сайн биш байх вий гэдгээс айж байна.
Шар айраг ууж – Муудалцах болно.
Шатнаас унаж байна – Худалдаа наймаа эрхлэгсдийн ажил алба бүтэмж муутай байхын илрэл.
Шатаар дээш гарч байна – Зорилгодоо хүрнэ, амжилт олно.
Тоглож байна – Ажил хэрэг зогсонги байдалд орно, өрсөлдөгчид бэрхшээл учруулна, бие өвдөнө.
Шархтаж зvvдлэх – Олны дундаас тодрох, албан тушаал дэвших.
Цаас шатааж байна – Таагүй мэдээ хүлээн авна.
Харж байвал – Дайсантайгаа нүүр тулахыг хэлж байна.
Идэж байвал – Бусдад гүтгүүлнэ.
Шарвин идэхээс татгалзвал – Учрах гэж буй таагүй явдлаас зайлсхийж чадна.
Шидтэнг зүүдлэх нь – Таны ажил хэрэг тань бүтэмжтэй, аз завшаан тохиож, эд хөрөнгөтэй болно.
Чулуу шидэж байна – Хэн нэгнийг сэргийлэн хамгаалах хэрэгтэй болно.
Тань руу довтолсон хүн руу чулуу шидэж байвал – Шударга, хянуур байсны үрээр муу юмнаас зайлсхийж чадна.
Хоосон – Ядуурна.
Ямар нэгэн юмаар дүүргэсэн байвал – Амжилтанд хүрнэ.
Шинэ хувцас – Бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ.
Хүлээж байна – Та хүлээсэн үүрэгтээ дургүй байгаа тул хийхгүй байна.
Шоргоолж – Хүнийг өдрийн турш жижиг сажиг таагүй явдлууд дагадаг.
Үүрэн дээрээ бужигнаж буй – Чимхлүүр хэцүү ажил.
Шоргоолж барьж байна – Нэр хүндийг олно.
Шүүр – Мөнгөнд үрэлгэн болно.
Ихэвчлэн бидний ойр дотны хүмүүс, сайн найз нөхөдтэй холбоотой байдаг.
Ямар нэгэн согогтой, буруу хэлбэрийн шүд – Хамгийн аймшигтай зүүд юм. Ийм зүүд зүүдэлсэн хүнд олон тооны гай зовлон ирэх аюултай. Энэ нь ядуурал, төлөвлөгөө, итгэл найдвар нуран унах, өвчин эмгэг ирэх, тэр бүү хэл өнөөг хүртэл эрүүл байсан хүний мэдрэлийн хүнд ядаргаанд орох зэрэг болно.
Шүд муудаад та өөрөө сугалж авч байвал – Таныг өлсгөлөн, үхэл хүлээж байна Ийм зүүд нь таны асар их хүчин чармайлт, зардал чирэгдэл гаргаж байгаа ажлынхаа үр дүнд сэтгэл дундуур байдгийг харуулж буй хэрэг.
Эрүүл, тэгш, сайхан шүд зүүдлэвэл – Амьдрал сайжирч, эрүүл саруул байцгаана.
Шүд уналаа буюу шүдээ авахуулж байна – Үхэл хагацал тохионо. Маш их хүчин чармайлтаар давах болно.
Торонд хоригдсон шувуу – Та гайхам их эд баялгийн эзэн болно.
Шуудуунд унаж байна – Ажил бүтэлгүйтнэ, хувийн амьдралд бэрхшээл тохиолдоно.
Шумуул – Та зальтай, аюултай дайснуудын дайралтанд гуйвахгүйг хичээж байгаа ч хохирч болзошгүй байна.
Шумуул алж байна – Та эцсийн эцэст бэрхшээлийг давж, хөрөнгө чинээтэй болно.