Томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд шалгалт хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/821 тоот захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд түүвэрчилсэн хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ахлах бөгөөд томоохон хүнсний зах, худалдааны төвд хийсэн шалгалтын дүнг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийслэлийн удирдлагуудад танилцуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …