Өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөллийн эрхийг хасуулах шаардлага хүргүүлжээ

Өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хасуулах хүсэлтийг “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах” ТББ, “Иргэний оролцоот Ардчилал” ТББ-аас “Монголын хуульчдын холбоо”-нд гаргасан байна.

Тус хүсэлтэд “МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНД

Ёсзүйгүй өмгөөлөгч Г.Батбаярд хариуцлага тооцуулах, өмгөөллийн эрхийг нь хасах шаардлага хүргүүлэх тухай

Юуны өмнө шударга ёсны төлөө зүтгэж буй олон арван хуульч, өмгөөлөгчдийн эрх ашгийн төлөө ажиллаж байдаг танай холбооныхонд ажпын өндөр амжилт хүсье.

Эрх зүйт төрийн үндсэн зарчим болсон хуулийг хэрэгжүүлэх, хуульд нийцсэн шударга ёсыг тогтоох үйл хэргийн төлөө хүчин зүтгэж явдаг олон зуун шударга хуульч, өмгөөлөгч нарт талархархаж явдагаа илэрхийлье.

Монголчууд бид “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн доргино” гэж ярьдаг. Хариуцсан ажилдаа эзэн болж, үйлчлүүлэгчийнхээ хуульд нийцсэн ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхийг зорилгоо болгон хариуцлагатай ажилладаг олон өмгөөлөгч нар байдаг биз. Гэтэл тэдний “өмгөөлөгч” гэсэн алдар нэрийг “шавартай хутгаж”, өмгөөлөгчийнхөө ёс зүйг зөрчин, үйлчлүүлэгчээ хохироож, хэвлэлийн хурал зарлан хууль шүүхийн өмнөөс бусдад “ял тулган”, өмгөөлж байгаа хэргийн гол асуудлыг олон нийтийн анхааралд өртүүлж, улмаар шүүхэд нөлөөлөх гэсэн, түүнчлэн үйлчлүүлэгчээсээ хөлс авч л байвал хэрэг нь шүүхэд хэрхэн шийдэгдэх нь хамаагүй гэсэн арчаагүй бодолтой “өмгөөлөгч” нэртэй зарим хүмүүс ажпаа хариуцлагатай хийж байгаа эгэл жирийн олон өмгөөлөгчийн үйл хэргийг харлуулж байна.

Энэ хүн бол танай холбооны гишүүн, Өмгөөлөгч Г.Батбаяр юм. Өмгөөлөгч Г.батбаяр гэдэг хүн үйлчлүүлэгчээ хохироож, хуульч хүнд байж боломгүй байдлаар худал ярьж, өөрийгөө “магтуулж”, хэвлэлийн хурлаар үйлчлүүлэгчийнхээ эсрэг талыг “гүтгэж”, ийм тийм ял авах ёстой мэтээр хуулийн зүйл анги ярьж, шүүхийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа мэтээр асуудалд ханддаг нь хирээс хэтэрлээ. Энэ нь түүнийг өмгөөлөгч хийх ёс зүйгүй хүн гэдгийг бэлхнээ нотолж байгаа юм.

Тухайлбал,

> Өмгөөлөгч Г.Батбаяр 2015 онд өөрийн үйлчлүүлэгч С-ыг цагдан хоригдох байдлаас нь суллуулахын тулд АТГ-ын байцаагчид өгнө хэмээн үйлчлүүлэгчийнхээ ар гэрээс хэдэн сая төгрөг аваад хувьдаа завшин үүнийхээ төлөө Залилангийн хэрэгт холбогдон шалгагдаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар тус Залилангийн хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг.

>             Хэрэг өмгөөлөхдөө асуудлыг судалж, шүүх хуралд мэтгэлцэхээс өмнө хэвлэлийн хурал хийж асуудлыг сенсаацилан олон нийтэд хүргэдэг нь хууль шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэсэн үндсэн хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл болж байна.

>             Г.Батбаяр өмгөөлөгч 2 жилийн өмнө үйлчлүүлэгч Л.Сарангэрэлийг “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт орох үеэр С1 телевизд очоогүй гэж зориуд худал ярьсан байдаг. Тэрүед таныг С1 телевиз дээр байсныг бичлэг гэрчилдэг.

>             Өмгөөлөгч Г.Батбаяр улиралдаа хэдэн хэрэг өмгөөлдөгөөс хэдийг нь үйлчлүүлэгчийнхээ талд шийдвэрлүүлдэг эсэхийг нягтлах шаардлагатай.

>             Тэрбээр “Хар сарнай” хамтлагийн дуучин Амарааг /иргэн С.Амармандах/ ОХУ-ын иргэн зодсон гэх хэргийг өмгөөлөхдөө “Дуучин Амараагийн асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүртэл анхаарлаа хандуулан ажиллаж байгаа төдийгүй Оросын ЭСЯ энэ асуудлаар Монгол Улстай албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн” хэмээн худал хэлсэн нь Өмгөөлөгчийн ёс зүйгээ зөрчсөн хэрэг болсон төдийгүй хоёр улсын харилцаанд сэв сууулгах хэмжээний асуудал болсон.

>             Өмгөөлөгч Г.Батбаяр зарим тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ талаар олж авсан мэдээлэлээ ашиглан Өмгөөлөгчийн ёсгүйгээ зөрчин эсрэг талд нь ажилладаг гэдэг хардлага байдгийг шалгаж нягтлах

>             Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургалттай 29-р сургуулийн сурагчдын эсрэг өмгөөлөл хийн, хараа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг “Бэлгийн дарамт” гэдгийг “Бэлэг их өгдгийг тэд бэлгийн дарамт гэж буруу ойлгосон” хэмээн хэвлэлийн хурлаар хэлээд өмгөөлж байсан өмгөөлөгчид ёс зүй гэж байна уу?

>             Өөрийг нь шүүмжилсэн сэтгүүлчдийг буруутган цагдаад өгч сүрдүүлэх, элдэв ТББ-аар хэвлэлийн хурал хийлгэн өөрийгөө өмөөрүүлэх энэ хүнд өмгөөлөгч хийх ёс суртахууны болон эрх зүүн эрх байна уу?

Энэ бүгдийг харгалзан, асуудлыг нягталж шалгаж үзээд танай холбооны гишүүн гэх Өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөллийн эрхийг дүрэм журмын дагуу цуцалж, арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна” гэжээ.

Эх сурвалж: Criminal.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …