Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишиг олгох эрх зүйн орчинг уг хуулиар бүрдлүүлж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс олгосон. Цагаан сарын өмнө нийт 114434 ахмад настан 9.5 тэрбум төгрөгийн “Насны хишиг” авсан байна.

 Харин үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөөд байгаа аж.

Ингэхдээ 65-69 насны ахмадуудад 50 мянга, 70-79 насны ахмадуудад 80 мянган төгрөг, 80-89 насны ахмадуудад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөг хишиг болгон олгох юм.