“Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг чимэглэлээ

Иргэдийнхээ  амар амгалан, аюулгүй байдлыг хангах, их хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас  “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрлээр чимэглэлээ. Уг гүүрний урт нь 25 метр бөгөөд хоёр талын хашлага буюу бариул, лифтэнд гэрэлтүүлэг суурилуулаад байна. Ийнхүү гэрлэн чимэглэл нь гүүрэн гарцыг бүхэлд нь гэрэлтүүлж, өнгө нэмж байна гэж Улаанбаатар зам засвар арчлалтын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …