Хоёр хөршийн ерөнхийлөгч хоёул докторын зэрэгтэй

XXI зууны эхэнд дэлхийн улсуудын 30 орчим хувь нь хөгжингүй, харин тэн хагас нь хөгжиж байгаа, үлдсэн 20 орчим хувь нь буурай хөгжилтэйд тооцогдож байна. Тэгвэл ямар улсууд нь хөгжиж, ямар нь буурай юмуу нэн ядуу хэсэгт хоцрогдон үлдэж байна вэ?
Хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч АНУ, Япон, Герман зэрэг орнууд болон хөгжлийн хурдаар их гүрнүүдийн араас хурдтай нэхэж яваа Хятад, Энэтхэг зэрэг орнуудын төрийн тэргүүнүүд асар өндөр боловсролтой хүмүүс билээ. Улс орнууд төрийг удирдах хүмүүсээ сонгохдоо өндөр боловсрол, төрийн албаны туршлага зэргийг гол болгодгийг дэлхийн түүх харуулж байна.

Манай хоёр хөршийн жишээнээс харахад ерөнхийлөгч нар төрийн тэргүүн болохоос өмнө эрдмийн болон төрийн албаны бүх л туршлагыг хуримтлуулсан байдаг.

Хойд хөршийн ерөнхийлөгч Валидимр Путин бүр 10 жилдээ герман хэлийг төгс эзэмшсэн байсан бөгөөд Ленинградын их сургуульд хуульч мэргэжлээр төгссөн.

1997 онд буюу ерөнхийлөгч болохоосоо 2 жилийн өмнө Санкт Петербургийн их сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан билээ.

Урд хөршийн төрийн тэргүүн Си Зиньпин Хятадын хамгийн нэр хүндтэй Цинхуа их сургуулийг химийн инженер мэргэжлээр төгссөн.

1998-2002 онд мөн сургуульдаа Хуулийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ.


Докторын зэрэгтэй төрийн тэргүүнүүд


Германы ерөнхий сайд Ангела Меркель улс төрд орохоос өмнө химийн ухаанаар доктор хамгаалсан эрдэмтэн байсан.

Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингк Оксфордын их сургуулийн эдийн засгийн доктор хүн.

Ираны ерөнхийлөгч Хассан Рухани Шотландын Гласковын их сургуульд хуулийн магистр,  докторын зэргийг тус тус хамгаалсан билээ.

Грекийн ерөнхийлөгч Каролос Папулиас франц, герман, итали хэлтэй, Германы Колонийн их сургуульд олон улсын эрх зүйгээр докторын зэрэг хамгаалсан.

Туркменистаны ерөнхийлөгч Гүрбангүл Бердумухамедов эмч мэргэжилтэй, 1990 онд Москвагийн их сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.

Бельгийн ерөнхийлөгч Элио Ди Рүпо химийн ухааны доктор хүн бөгөөд Британийн Лийдсийн их сургуульд багшилж байсан.

АНУ-ын ерөнхийлөгч нарын боловсрол


АНУ-ын 45 ерөнхийлөгчийн нэлээд нь хоёроос гурван дээд сургууль төгссөн байдаг. Үүнээс Жон Кеннеди Харвард болон Лондоны эдийн засгийн сургууль,  Билл Клинтон Иелийн их сургууль боон Оксфордын их сургуулийг тус тус төгссөн байдаг. Америкийн ерөнхийлөгч нараас 8 нь Харвард төгссөн бөгөөд эдний дотор Барак Обама, Жон Кеннеди, Теодор Рузвельт, Франклин Рузвельт, Жорж Буш нар ордог.

Мөн Вудро Вильсон, Харри Трумен, Д.Эйзенхауэр, Ричард Никсон, Жимми Картер, Жорж W Буш, Билл Клинтон, Барак Обама нар  Иэлийн их сургууль, Колумбийн их сургууль, Арканзасын их сургуул, Чикагогийн их сургуулиудад багшилж байлаа.

АНУ-ын хамгийн өндөр боловсролтой 10 ерөнхийлөгч

1.Америкийн 28 дахь ерөнхийлөгч Вудро Вильсон 
Жон Хопкинсийн их сургуульд “Үндсэн хууль засаглал: Америкийн улс төрийн судалгаа” сэдвээр улс төр судлалаар докторын зэрэг хамгаалсан, эрдэмтэн.

2.27 дахь ерөнхийлөгч Вильям Тафт
Иэлийн их сургууль болон Цинцинаттийн Хуулийн сургуулийг тус тус төгссөн.

3.14 дэх ерөнхийлөгч Франклин Пийрс 
Нортхамптоны Хуулийн сургууль төгссөн, нэртэй хуульч

4.19 дэх ерөнхийлөгч Рутерфорд Хайес
Харвардыг хуульч мэргэжлээр төгссөн, нэртэй хуульч.

5.Америкийн 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон
Жоржтауны их сургууль, Иэлийн их сургуулийг тус тус төгссөн, Оксфордод оюутан солилцоогоор сурч байсан. Их сургуулийн багшаас улс төрийн салбарт орж ирсэн хүн.

6.38 дахь ерөнхийлөгч Жеральд Форд

Мичиганы их сургуулийг эдийн засагчаар төгсөөд Иэлийн их сургуульд хуулийн магистр зэрэг хамгаалсан.

7.43 дахь ерөнхийлөгч Жорж Буш
Иэлийн их сургуулийг түүхийн ухаанаар, Харвардын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгссөн.

8.35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди
Харвардын их сургуулийг олон улсын харилцааны бакалавр зэрэгтэйгээр төгссөн.

9.37 дахь ерөнхийлөгч Ричард Никсон
Дюкийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн

10.44 дэх ерөнхийлөгч Барак Обама
Колумбийн их сургууль болон Харвардын хуулийн сургууль төгссөн хуульч. 1992 онд Колумбийн их сургуульд Америкийн “Үндэслэгч эцгүүд” эдийн засгийн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөгүй хэмээн шүүмжилсэн “Язгууртнууд дахин төрлөө” сэдвээр докторын зэрэг хамгаалсан билээ.

Америкийн ерөнхийлөгч нараас Авраам Линкольн, Эндрю Жексон,  Харри Трумэн нарын арваад хүн л бакалаврын зэрэггүй байдаг. Тэд нар дайн дажны улмаас дээд сургуульд сурах боломжгүй байсан, эсвэл дээд сургуульд сурч байгаад төгсөөгүй хүмүүс юм.

Сүүлд сонгогдсон Дональд Трамп ерөнхийлөгчийн хувьд Пенсильванийн их сургуулийг санхүү эдийн засгийн мэргэжлээр төгссөн бакалаврын зэрэгтэй хүн.

Дэлхийн эмэгтэй лидерүүд бүгд нэртэй сургууль төгссөн


Төр, засгийн тэргүүнээр ажиллаж байсан болон ажиллаж байгаа бараг бүх эмэгтэй лидерүүд бүгд дэлхийн нэртэй их сургуулиудад боловсрол эзэмшсэн байдаг.

Тухайлбал,  Энэтхэгийн алдарт ерөнхий сайд агсан Индра Ганди Оксфордод улс төр судлал, түүхээр суралцсан бол, Пакистаны ерөнхий сайд агсан Беназир Бхутто Харвардыг хуульч, Оксфордыг улс төр судлал, олон улсын харилцаагаар төгссөн.

Азийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болох Филиппиний Коразон Акуйно АНУ-д дунд сургууль төгсөж Сейнт Винсентийн их сургуулийг математикч мэргэжлээр төгссөн байдаг. Шри Ланкийн ерөнхийлөгч асан Чандрика Кумаратунга Парисын их сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ.

Өдгөө тэр тэргүүлж байгаа дэлхийн эмэгтэй лидерүүдээс Хорватын ерөнхийлөгч Колинда Китарович гэхэд л Дипломатын академи төгссөн, олон улсын харилцааны магистрын зэрэгтэй.

Мьянмарын тэргүүн Аун Сун Ши Оксфорд төгссөн өндөр боловсролтой эмэгтэй.

Тайваны ерөнхийлөгч Цай Инг Вен Корнеллийн их сургуульд хуулийн магистр, Лондоны эдийн засгийн сургуульд докторын зэрэг хамгаалсан. Эстонийн ерөнхийлөгч Керсти Калжулайд биологич мэргэжилтэй, Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …