ДЭМБ-ын Хорт хавдар судлалын олон улсын агентлаг 800 гаруй судалгааг 22 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилжээ. Судалгаанд өдөр бүр 50 грамм боловсруулсан мах хэрэглэдэг хүний хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүнийхээс 18 хувиар илүү байдаг болох нь тогтоогдсон аж. Тэдгээр нь ихэвчлэн нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдар байсныг олж илрүүлжээ. Боловсруулсан маханд хадгалах хугацааг уртасгаж, амтыг нь өөрчлөх бодисууд хольдог нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Дашрамд дуулгахад, Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо өчигдөр эхэлсэн. Чуулганд тус байгууллагын 194 гишүүн улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, ажиглагч статустай байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож, “Тогтвортой хөгжлийн эрин үед эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” чиглэлээр санал бодлоо солилцож байна.