Хот хоорондын автобусны тасалбарыг цахим машинаас олгодог боллоо

Хот хоорондын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хот хоорондын зорчигчийн тасалбар борлуулах /TVM/ билет бичилтийн машиныг Зам,Тээвэр Хөгжлийн Яам болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захиалгаар Метатек компани нэвтрүүлж, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв /Драгон/ -д өнөөдөр танилцууллаа.

-ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ДЭЭР БИЛЕТ БИЧИЛТИЙН МАШИНУУД ТАВИНА

 

-“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр:

        “Тасалбар борлуулах машин нь автотээврийн салбарт шинээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны нэг юм. Энэхүү машинаас хот болон улс хооронд зорчих тасалбар цаашлаад агаарын тээврийн,төмөр замын тээврийн тасалбарууд авах боломж бүрдэж байна. Тус машин нь цаг хугацааг хэмнэсэн, түргэн шуурхай үйлдлийн систем бөгөөд хүний оролцоог хөнгөвчилсөн технологи юм. Тус машинд үйлчлүүлэгчид иргэнийхээ үнэмлэхийг уншуулж автобусны чиглэл, суудлаа сонгох бөгөөд тооцоогоо төлбөрийн картаар хийнэ” гэлээ.

TVM машиныг ажиллуулах заавар

Tасалбар борлуулах машин нь улс, хот хоорондын автобусны нийтийн тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих ытээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх аж.

        Уг машины зааварчилгаа нь Монгол, Англи хэл дээр байх бөгөөд дотоодын төгрөгийн карт болон олон улсын эрхтэй VISA, Master card зэргээр бэлэн бус гүйлгээ хийн, худалдан авсан тасалбарынхаа НӨАТ-ын баримтыг авах боломжтой.

Тасалбар дахь мэдээлэл

  • Иргэний цахим үнэмлэхээр үйлчилгээ үзүүлэх тул үйлчлүүлэгчийн овог нэр, регистерийн дугаар гэх мэт мэдээлэл хэвлэгдэнэ.
  • QR кодтой
  • Тээврийн хэрэгслийн төрөл, тээвэрлэгч компанийн нэр, аялалын дугаар, суудлын дугаар, явах чиглэл, зорчих огноо, цаг, үнэ

 

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …