Өмгөөлөгч гэх  Г.Батбаярыг хуулийн байгууллагад шалгуулахаар ханджээ

Сүүлийн үед  сошл орчинд О.Осоржаамаа гэх залуу, өмгөөлөгч Г.Батбаяр нар “од” болоод байгаа. О.Осоржаамаагийн тухайд фэйсбүүкт live хийсэн шууд бичлэгийг 120,000 гаруй хүн үзэж, 500-800 шэйр хийгдэж, 4000 гаруй хүн сэтгэгдлээ илэрхийлж сошл орчинд шуугиан тариад байгаа билээ. Харин хэвлэлийн хурал бүхэнд  бараг л “оролцож”, өөрийгөө мундаг сайн  өмгөөлөгч  мэтээр  “пиардаж ” явдаг өмгөөлөгч Г.Батбаярын хувийн асуудалтай нь холбоотой мэдээлэл хэвлэлээр гарсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн.

Тэгвэл асуудал үүгээр дуусаагүй бололтой.  Хэдэн хоногийн өмнө  “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ, “Иргэний оролцоот Ардчилал” ТББ-аас өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийг шалгуулах, түүнд хариуцлага тооцуулах шаардлагыг Хуульчдын холбоонд албан бичгээр хүргүүлж байсан бол өнөөдөр өмгөөлөгч Г.Батбаяраар үйлчлүүлсэн атлаа хохирсон хохирогчид, түүнд мөнгөө залилуулсан байж болох иргэд, нэр бүхий  сэтгүүлчид Өмгөөлөгч Г.Батбаярын хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар Хууль хяналтын байгууллага, Өмгөөлөгчдийн холбоонд хандаж байгаа гэнэ.

Дашрамд сануулахад өмгөөлөгч “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир нар  2017 оны 5 сарын 15-ны өдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийх үеэрээ Г.Батбаяр өмгөөлөгчийг өмөөрч, түүний талаар баримтанд тулгуурласан мэдээлэл гаргасан  телевиз, сайт, сонины нэр бүхий  3 сэтгүүлчийг гадны байгууллагаас их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй хэмээн  үндэслэлгүй гүтгэсэн байдаг. Энэ асуудлыг шалгуулахаар гүтгүүлсэн сэтгүүлчид хандсан байна.

Өмгөөлөгч нэрээр хэвлэлийн хурал зарлан бусдад “ял өгөх”-өөс буцахгүй аашилдаг Г.Батбаяр гэгч өөрөө тийм ч шударга нэгэн биш гэдгийг дээрх гомдлууд батлах биз. Түүний сүржин яриа, даржин үйлдэлд итгээд хохирсон үйлчлүүлэгчид, иргэд хохирлоо барагдуулахаар хууль хяналтын баыйгууллагад хандах  байдал цаашид ч нэмэгдэж  болзошгүй бололтой.

Ямартай өмгөөлөгч Г.Батбаярын “оролцоотой” асуудалд холбогдуулан иргэдийн гаргасан энэхүү гомдлыг хууль хяналтын байгууллага хэрхэн шалгаж, ямар хариуцлага хүлээлгэхийг олон нийт хүлээх  л үлдлээ.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …