Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймаг руу зорчихгүй байхыг анхааруулав

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хил залгаа орших БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчимд “H7N9” вирусийн гаралтай шувууны томуугаар хүн өвчилсөн тохиолдол гарсан байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам зөвлөмж гаргалаа. Үүнд онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймаг руу зорчихгүй байх, гэрийн тэжээвэр амьтдаас хол байх, шувууны захаар явахгүй байх, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг сайтар нягтлан худалдаж авах, шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндгийг түүхий, хагас боловсруулсан хүнсэнд хэрэглэхгүй байх зэрэг зөвлөмж гаргасан байна. Хэдий тийм боловч Ганцмодны боомттой хиллэдэг Гашуунсухайт боомтын захиргаан дээр шувууны томууны өвчлөлтэй холбоотой ямар ч мэдээлэл ирээгүй гэдгийг тус боомтын захиргаа мэдээллээ. Гашуунсухайт, Ганцмодны боомтоор өдөрт дунджаар 1000-1200 аввомашин нүүрс тээвэрлэн гаргаж байгаа ажээ. Үүгээр “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн “Таван Толгой” зэрэг гол экспортлогчид нүүрс тээвэрлэн гаргаж байгаа гол боомт юм.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …