Гэмтлийн эмнэлгийн гадна талбайд нисдэг тэрэгний хөөрч, буух зурвас барина

Зураг

Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг,  Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах талбайд хийж буй тохижилтын ажилтай өнөөдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй болон бусад албаныхан танилцлаа.

Улсын томоохон клиникийн эмнэлгүүдийн гаднах орчны тохижилтыг нийслэлийн ЗДТГ-ын хөрөнгөөр  тохижуулж байгаа юм.

Хаврын  тохижилтын ажлын хүрээнд  Шастины нэрэмжит  3 дугаар эмнэлгийн гадна талбай  автомашины зогсоол, эмнэлгээр үйлчлүүлэгсэд тав тухтай үйлчлүүлэх тохижилтын ажлыг өнгөрсөн сард дуусгасан. Харин Гэмтэл согог  судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах тохижилтын ажлууд ид өрнөж байна.

“Бумбат даваа” ХХК “ГССҮТ-ийн гаднах 10 мянган м2 зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэж буй юм. Энэ ажлыг өнгөрсөн сарын 25-нд эхлүүлсэн бөгөөд зургадугаар сарын 15-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар үндсэн зогсоолуудын асфальт, бетон хучилтуудыг хийж буй бөгөөд эмнэлгийн нэг орц, гарцыг хоёр болгожээ. Мөн  ИНЕГ, ЗТЯ, ЗАА, ГССҮТ-ийн зөвшилцлийн хүрээнд нисдэг тэрэгний хөөрч, буух зурвасыг анх удаа хийхээр төлөвлөж, баталсан зургийн дагуу ажиллаж буйг гүйцэтгэгч компанийн удирдлагууд онцлов .

Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах тохижилтын ажил  80 орчим хувьтай явж байна. Эмнэлгийн өмнөх автомашины замыг өргөтгөж, ногоон байгууламж байгуулан 70 орчим зогсоол хийх аж.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …