Ахмад настны эмнэлгийн барилгыг энэ сард улсын комисс хүлээж авна

Баянгол дүүрэгт тун удахгүй 60 ортой ахмад настны болон хүүхдийн эмнэлгийн барилга ашиглалтад орох гэж байна.

Аливаа эмнэлгийн орчин гэдэг өвчтөний сэтгэл санаанд маш их нөлөөлдөг. Тиймээс тус эмнэлгийг орчин үеийн техник, технологи, боловсон хүчнээр хангагдсан эмнэлэг болгохоор зорьж 1, 2 дугаар давхрыг амбулаторын угтах үйлчилгээ, 3, 4, 5 дугаар давхрыг ахмад настан хэвтэн эмчлүүлэх тасаг харин 6, 7, 8 дугаар давхрыг хүүхдийн тасаг болгон тохижуулсан байна.

Ахмад настан, хүүхдийн эмнэлэгийн барилгыг энэ сарын дундуур улсын комисс хүлээн авахаар болжээ. Ингэснээр эмнэлэгийн үйл ажиллагаа эхэлж, иргэддээ үйлчлэх юм байна.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг …