Улс оронд ганц л байдаг хоолнууд

Дэлхийн улс орны хоолны соёл өөр хоорондоо ялгаатай бөгөөд та биднийг гайхшруулж байдаг зүйл нь тэр болгон рестароны цэсэнд тааралдаад байхгүй хоолны төрөл зүйлүүд билээ. Хаа нэгтээ аялаж явахад тань таньтай таарсан дахин давтагдашгүй, таныг гайхшруулсан амттай  хоол юу байсан бэ? Зөвхөн тухайн улсад нь л очиж байж жинхэнэ хоолны амтыг нь амтална гэдэгтэй санал нийлж байна уу? Энэ удаа бид танд заавал очиж амталж үзэх ёстой хоолоороо алдартай 6 улсыг танилцуулж байна.

ГРЕК  / SOUVLAKI

Та Грект салатнаас авхуулаад халуун шөл, амттан гээд хүссэн бүхнээ амтлах боломжтой ч та зөвхөн тухайн улсын нэрийн хоол гэж хэлж болохоор уламжлалт, хурдан болдог, хямд хоол хайж байгаа бол Souvlaki яг тохирно. Souvlaki нь гриллдэж шарсан жижиглэсэн гахайн махан шорлог ба та зах гудамж, бар, кафе, дэлгүүр гээд хаанаас ч авч амталж болно.

ХЯТАД / ОЛОН ТӨРЛИЙН ХООЛ

Та аль ч улсад байсан Хятад хоол олох тийм ч хэцүү биш бараг л хаа сайгүй тааралдана. Гэхдээ Хятад хоол нь жинхэнэ болон дуураймал гэсэн 2 төрөл бий. Тэгвэл яаж жинхэнийг нь олох вэ? Энэ маш хялбар та Хятадад очиход л хангалттай.

ФРАНЦ / ОЛОН ТӨРЛИЙН ХООЛ

Франц бол хоолны орон. Та өглөөний цайндаа гурилан бүтээгдэхүүн, нэг аяга кофетой уух нь Францад очсон хүний заавал хийх ёстой зүйл. Ихэнх хоолонд дурлагчид баггет, макарон, сахаранд хуурсан самар, хөөсөн талх, шоколаднаас болж Францыг зорьдог. Магадгүй эдгээр нь зүгээр л танай хажуу дэлгүүрийн лангуун дээр байдаг зүйлс шиг сонсогдож болох ч Францад очиж байж л эдгээрийн жинхэнэ амтыг мэдрэнэ.

МОНГОЛ / ЦАГААН ИДЭЭ

Монголын хоолны соёлын тухай ярихад хамгийн түрүүнд цагаан идээний тухай ярих нь зүй ёсны зүйл. Малын сүүнээс гаргаж авсан ааруул, аарц, өрөм, ээзгий, ээдэм, айраг зэрэг идээнээс хамгийн онцлог, хүний биед ашиг тустай, хэрэглээ олонтой идээ бол аарц юм. Усанд дангаар нь буцалгаж, шөлтэй хоолтой хольж, аарцны ундааг /Монголд өдөр тутамдаа хэрэглэж болохоор үйлдвэрлэгдсэн “Зөв аарцны ундаа”/ дангаар нь ууж, нарийн боовонд хэрэглэнэ гээд олон ашиг тустай.

Эх сурвалж: info.teso.mn

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …