“Хаан” банкнаас 23 сая төгрөг дээрэмдсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв

Дорноговь аймгийн прокурорын газраас  Хаан” банк-наас 23 сая 240 мянга төгрөг дээрэмдсэн, мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Ж-г алахыг завдсан, 4 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл авч зугтаан иргэн, хуулийн этгээдэд нийт 40 сая 716 мянга 810 төгрөгийн хохирол учруулсан Г, Н нарт холбогдох хэрэгт хяналт тавьжээ. Прокурорын хяналтын шатанд тухайн гэмт хэрэгт холбогдсон Г, Н нар нь дээрмийн хэрэг үйлдсэнээс гадна  4 удаагийн үйлдлээр, Н, Ц нартай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байна. Тиймээс Г, Н нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт болон  зэвсэг хэрэглэн  үйлдсэн дээрмийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7, 91.2.11, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

prokuror.mn

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …