Таны мэдэхгүй “Зурхайн тухай”

Ерөнхийлөгчид зурхайн ухаанаар ажлаа төлөвлөдөг байсан

АНУ-н 40 дахь ерөнхийлөгч Рональд болон түүний гэргий бүхий л ажлаа зурхайн ухаантай холбож хийдэг байсан нь тогтоогдсон билээ. Мөн АНУ-ын  32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт  хүртэл зурхайн ухаанд итгэдэг байсан байна.

Адольф Гитлерийг удирдагч болгосон. Гитлер зурхайн ухаанд мөн итгэдэг байжээ. Түүнийг 1924онд зурхайч  Frau Elisabeth Ebertin төрсөн он сараар нь зурж удирдагч, байлдан дагуулагч болохыг хэлж байжээ.

 

 

Зурхайн ордуудаар хүнийг гоо сайхан болон зан араншингаар тодорхойлж болдог байна. Энэ нь ихэвчлэн таардаг ба ихрийн ордныхон дуу цөөтөй намхан, нумын ордны хүүхнүүд урт хөлтөй эршүүд зантай, хилэнцийн ордныхон булчинлаг галбиртай гэх мэтээр дүрсэлдэг байна.

 

 

Зурхайн ухаан бол маш эртний ухаан юм. МЭӨ 3000 жилийн тэртээ Вавилончууд үүнийг ашигладаг байсан байна. Од гаригстай холбон өдөр судар ирээдүйгээ зөгнөдөг байжээ.

 

 

Бидний дуртай өнгө болгон зурхайтай холбоотой. Зурхайн ухаанд од гараг болон төрсөн он сараар тухайн хүн ямар өнгөнд дуртай болохыг тодорхойлдог гэж үздэг байна. Жишээ нь: загасны ордныхон усан цэнхэр болон ногоон өнгөнд,  нумын ордныхон хөх, үхрийн ордныхон ягаан өнгөнд дурладаг гэх мэтээр авч үздэг байна.

Ордуудаар харилцааг тодорхойлдог. Жишээлбэл загас болон мэлхийн ордны хосууд сайн тохирно. Учир нь усны амьтад нэгэндээ ээлтэй мэтээр тайлбарладаг байна.

Тэд хүмүүсийн хайр дурлалд оролцдог. Бэлгийн амьдралын талаар хүртэл зурхайн ухаан судалдаг. Үхрийн ордныхон орондоо маш эрч хүчтэй хэдий ч хурдан унтардаг. Харин ихрийн ордныхон бүтээлч зэргээр ордуудаар тодорхойлдолж болдог байна.

Хүн бүр өөр өөр байдаг. Зурхайн ухаанд хүний төрсөн он сараар тухайн хүний ирээдүй, зан ааш, тохирох хос, ажил гээд ер нь бүх зүйлийг тодорхойлдог болжээ. Гэхдээ мэдээж энэ бол төгс зүйл биш, туйлшрах ч зүйл биш. Зарим хүмүүст өгөөжөө өгж байхад зарим хүмүүсийг сэтгэлээр унгаадаг. Ямартай ч та ирээдүйгээ өөрөө бий болгодог.

 

 

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …