В, С вирусын илрүүлэг шинжилгээг ирэх пүрэв гаригаас авна

Нийслэлд оршин суугч 40-65 насны 330 мянга орчим иргэдийг гепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил  энэ сарын 15-наас есдүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ.
Засгийн газрын тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан.  Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч даатгуулагчийг гепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан юм.
Энэхүү шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Эрүүл  мэндийн газраас Улаанбаатар хотноо илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангажээ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвд хороо, хэсгээр нь хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах бэлтгэл ажлыг зохион байгуулсан байна.
Иймд 40-65 насны иргэн та 2017 оны тавдугаар сарын 15-аас өмнө эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатайг анхаарна уу гэж НЭМГ-аас мэдээлж байгаа юм.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …