“Зүүн салаа”-ны замын засварын ажил дууслаа

p17r87grlq17an11vb4mk14isp7v1 Сонгино хайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн салааны 3.6 км автозамыг шинэчлэх, цааш үргэлжлүүлэн 1.2 км авто зам шинээр барих ажлын хүрээнд Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүрэх 2 км авто замын хучилтын ажлыг гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг 25-ны өдөр нээхээр төлөвлөсөн ч 2 хоногийн өмнө бүрэн нээлээ. “ОДНД” ХХК дээрх замын ажлыг 3.1 тэрбум төгрөгийн өртгөөр он амжуулан гүйцэтгэж байгаа юм. Нийт ажлын нявц 45% байна. Цаашид 05.25 – 06.20 хүртэл Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1.2 км авто замыг хэсэгчлэн хааж хучилтын ажил хийх бол 07.01–07.09 хүртэл Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэл 1.6 км авто замыг хааж хучилтын ажил тус тус хийнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …