“МИАТ” энэ сарын 22-нд УБ-Бусан чиглэлийн анхны шууд нислэгээ хийнэ

“МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар-Бусан чиглэлийн анхны шууд нислэг энэ сарын 22-ны Пүрэв гарагт өглөөний 06:05 цагаас болно. 

БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусан уруу долоо хоногт хоёр удаа буюу Пүрэв, Ням гарагт нислэг үйлдэх юм байна.

Аж үйлдвэрийн томоохон энэ хот үйлдвэрлэлтийн хөгжлөөрөө Солонгосдоо тэргүүлдэг учир Монголын бизнес эрхлэгчид Бусан хоттой харилцаа холбоо тогтоож хамтран ажиллахад энэхүү шууд нислэг гүүр болох юм.

Бусан хот нь Солонгосын төдийгүй Зүүн өмнөд Азийн томоохон хотуудын нэг бөгөөд барууны орнуудын томоохон хотуудыг санагдуулам далайн эрэг дээр байрласан зөөлөн уур амьсгалтай,  ялангуяа зуны улиралд цаг агаар нэн тааламжтай байдаг.

Далайн эрэг, наран шарлагын газраараа гайхам сайханд тооцогдох Хайнан аралтай харьцуулашгүй сайхан далайн эрэгтэй гэгддэг энэ газарт Солонгосчуудаас гадна бусад орны жуулчид ихээр очиж амардаг байна.

Бусан хот руу аялах бас нэгэн шалтгаан нь аялал жуулчлалын улирлын үеэр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг огцом хямдруулж жуулчдад бэлэг барьдаг аж.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …