Үндсэн хуулийн Цэцийн даргаар Д.Одбаяр сонгогдлоо

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу  Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцжээ.

Ингээд олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаяр сонгогдлоо.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг УИХ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 19-нд албан ажлаас нь чөлөөлсөн юм. Түүний оронд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Д.Одбаяр ҮХЦ-ийг удирдахаар болж байна.

Эх сурвалж: Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …