Жолооч нарын “Аюултай хобби”

texting-while-driving-how-dangerous-is-it-photo-283840-s-429x262 Дэлхийн өнцөг булан бүрт, өдөр бүр зам тээврийн хэрэгсэлтэй холбоотой авар осол гарч байдаг. Тэгвэл эдгээр осол гарах шалтгааныг АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний байгууллагаас гаргажээ. Тэдний тогтоосноор жолооч нар өөрсдөө ч төдийлөн анзааралгүй бүр рефлекс-хобби ч болчихсон гэмээр аюултай үйлдлүүдийг байнга хийж байдгаас ихэнх осол гардаг байна.

  1. Хүний амь нас хохирсон аваар ослын дийлэнхи тохиодолд жолоос архи болон мансууруулах бодис хэрэглэсэн  байдаг аж. Тиймээс согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн л бол жолоо барих хэрэггүй.
  2. Ядарсан жолооч ч мөн мансуурч, согтсон жолоочоос дутхаар аюултай байдаг аж. Тэд жолоо барьж явахдаа зүйрмэглэх, сульдах зэргээс шалтгаалж гэнэтийн үйл хөдлөл хийн осол гаргадаг байна. Иймд ядарсан бие тань өвсөн байгаа тохиолдолд хэсэг хугацаанд амарч биеэ дээрдсэний дараагаар л жолоо бариарай.
  3. Хэт хурдан эсвэл хэт удаан замын хөдөлгөөнд оролцогсод нь байнга л осол гаргаж байдаг. Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу дундаж хурдаа тохируулан явах хэрэгтэй. Та хурдны зам дээр л хурдла. Мөн хэт удаан явж бусдад түгжрэл саад учруулах хэрэггүй. Үүний оронд зүгээр алхаад явах нь зүйтэй.
  4. Жолоо барих үедээ утсаар ярих, хооллох, нүүрээ будах, суудлын доогуур унасан зүйлийг авахыг оролдох зэргээр анхаарлаа саринуулах нь авто осол гарах түгээмэл шалтгаан болдог. Хэрэв хооллох, нүрээ будах, унагасан зүйлээ авахыг хүсвэл түр замаас гарч зогсоорой. Мөн жолоо барих үедээ утсаар ярих огт хэрэггүй.
  5. Цаг агаарын нөхцөл байдлыг зөв үнэлэж дүгнээгүйгээс болж үзэгдэх орчин, замтай дугуй барьцалдах чадварыг буруу тооцоолж халтиргаа, гулгаа үүсгэн авар гаргадаг. Тиймээс бороо-цастай, шуургатай үед зайгаа барин хурда тохируулж явахыг сануулж байна.
  6. Зай барилгүй явснаас буюу хэт том оворын чиргүүлтэй машинд наалдаж явснаас болж осол гардаг. Том оврын машин нь алдаж байдаг, жолооч нь түүний ард яваа машиныг төдийлөн харах боломжгүй байдгаас гэнэт тоормослоход ард нь яваа машин шууд л мөргөдөг. Зайгаа сайн барьж яваарай.
  7. Гэнэт тоормослох, гэнэт хурд авах болон эгнээ шилжих зэрэг болгоомжгүй үйлдэл хийх нь осол гарах үндсэн шалтгаан болдог.
  8. Хамгаалалтын бүсээ зүүгээгүйгээс болж осол авар гарсан тохиолдолд маш их гэмтдэг бөгөөд зарим тохиолдолд амиа ч алддаг. Хэдий жолооч нар үүнийг мэддэг ч яагаад ч юм төдийлөн ач холбогдол өгдөггүй байна. Угтаа аюулгүйн бүс нь таны амь насыг хамгаалагч бөгөөд бүс зүүгээгүй тохиолдолд аваарын дэрний дэлбэрэлт хүний биед маш их гэмтэл учруулдаг байна. Аюулгүйн бүсээ зүүж заншаарай
  9. Дайрах, чихэх. Зам тавьж өгөхөөс татгалзах, гэрлэн дохиотой уралдан амжиж уулзвар нэвтрэх оролдого хийх нь мөн л түгээмэл осолын шалтгаан.

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …