Г.Батбаяр: Мөнхийн найз гэж байдаггүй, харин мөнхийн эрх ашиг л гэж бий

Бидний нүдний өмнө болоод өнгөрсөн нэгэн явдлыг эргэн санацгаая.

Нэг нь Монгол Улсын төрийн сайд. Бүр тодруулбал, Монгол Улсын Хууль зүйн сайд. Нөгөө нь насанд хүрээгүй охин. Тэд хоорондоо амрагийн холбоотой байсныг охин мэдэгдэв. Ингээд л төрийн сайд хүн насанд хүрээгүй охинтой учир ургуулсан гээд асуудал үүснэ биз дээ.  Гэтэл энэ бүгд нь сайдыг унагахаар төлөвлөсөн зохион байгуулалттай ажиллагаа байж. Ингээд охин шоронд явж, сайд гэм буруугүй болов.

Гэтэл энэ дуулианаар цагдаагийн байгууллагын хэд хэдэн хурандаа нэг зэрэг албан тушаалаасаа чөлөөлөгдөж, тагнуулын байгууллагад шалгагдаж эхэлсэн байдаг билээ. Шалтгаан нь сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх. Үнэндээ тэднийг шалгаад гэм буруутай гэж тогтоосонгүй. Тийм нотлох баримт ч олдсонгүй. Харин нэг утасны бичлэг бий. Тэр нь хоёр найзын хоорондох утасны яриа. Эндээс хүн чанаргүй хүний тухай мэдээлэл эхэлж байна.

Хууль зүйн сайд болон нялх амраг гэх дуулианаар нэлээд нэр хүнд хөөцөлдсөн нэгэн эрхэм тодорсон юм. Тэр нь Г.Батбаяр. Одоогоор өөрийгөө тун шударга нэгэн гэж өргөмжлөөд явж байгаа ч энэ тодорхойлолт огт тохирохгүй хүн гэж харагдаад байгаа юм. Учир нь цагдаагийн хурандаа А гэгч өөрийн дотны найз өмгөөлөгч Г.Батбаяртаа зарим зүйлсийн талаар итгэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл “хэнд ч битгий хэлээрэй” хэмээн гуйж байгаад албаныхаа талаар ярьчихаж. Гэтэл итгэж байсан нөхөр нь найзынхаа нууцыг “худалдаж” өөртөө нэр хүнд олж авахаар “соохолзож” /хөөрч, сагсуурах/ эхэлсэн байна. Үүнийхээ дараа тэрээр “Мөнхийн дайсан, мөнхийн найз гэж байдаггүй. Харин мөнхийн эрх ашиг л гэж бий” хэмээн хэнэгч үгүй ярьж, өөрийгөө итгэж болохгүй хүн гэдгийг баталсан юм. / http://www.24tsag.mn/content/63056.shtml / 16 жил найзалсан нөхрөө эрх ашиг гэгч зүйлийн төлөө худалдчихдаг хүнийг шударга гэж нэрлэх болох уу.

Монголчууд ханилж яваад нөхрөө, хатирч яваа морио гэдэг. Энэ нь утгачилбал нөхрөөсөө урвах нь адгүй муу юм гэсэн үг л дээ. Тиймээс ийм зантай хүнд Монголчууд дургүй байдаг. Гэвч мань хүн одоо тун шударга нэгний дүрд тоглоод л явна. Мөнхийн эрх ашгийнхаа төлөө найзыгаа худалдаж чадсан хүн дараа нь улс эх орноо ч худалдахад асуудал юу байх билээ. Тэгээд ч хууль зүйн зөвлөгөө өгч байсан компанийхаа эсрэг талд урваж, их хэмжээний мөнгө авсан гэх мэдээлэл ч байдаг. Түүнд их хэмжээний мөнгө өгсөн Хятадын компани одоо Монголын шүүхийг буруутгаад явж байгаа. Эндээс ашиг л олж байвал улсаа худалдаж чадахаар хүн гэдэг нь харагдаад байгаа юм. Ийм хүнээр яаж өмгөөлүүлэх вэ. Ийм хүнд яагаад бусдыг өмгөөлөх, хууль тайлбарлах эрх олгоод байна вэ.

Амар

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …