????????????????????????????????????

Түлэгдэлтийн тоо нэмэгдсэн ч нас баралт 50 хувиар буурчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв жилдээ 80 мянга гаруй хүнд осол гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэн ажилладаг бөгөөд алсын дуудлагад нисдэг тэргээр үйлчлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус ажлын бэлтгэл болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Бид иргэдэд тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд ГССҮТ-ийн гадна, дотор ажлыг 12 сараас эхлэн хэсэгчлэн хийж байна. Цаашид бусад эмнэлгүүдэд мөн тав тухтай орчныг бүрдүүлэх тал дээр дэмжин ажиллах болно гээд бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцууллаа.

Уулзалтын үеэр сайд А.Цогцэцэг МУ-д хийгддэггүй мэс заслын эмчилгээг нэвтрүүлэх зорилгоор гэмтлийн цээж, хэвлийн болон нуруу нугасны дурангийн мэс заслыг хийх хамт олныг Япон, Солонгос улсад багаар нь сургахаар шийдвэрлэснээ мэдэгдэв.

ГССҮТ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын нарийн мэргэжлийн сургалтад байнга хамруулдаг бөгөөд эмнэлгийн дотоод халдвараас урьдчилан сэргийлж, иргэдэд тав тухтай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор олон талт арга хэмжээг авсны нэг нь өмнөх онд хамгийн их түлэгдэлтэй байсан СХД-ийн 7-р хороонд халуун тогооны 1000 тавиурыг суурилуулж байгаа бөгөөд эдгээр ажлуудын үр дүнд түлэнхийн өвчнөөр нас­­­­ баралт 50 хувиар буурсан байна.

 

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …