Визний хугацаа хэтрүүлсэн 261 хүнийг албадан гаргажээ

Манай оронд гадаадын иргэд аяллын шугмаар, эсвэл ажил хөдөлмөр эрхлэх гэж орж ирээд визний хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд Монгол Улсаас албадан гаргах журам бий.

Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу шалгалт хийж, виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын 30 орны 950 иргэнийг тогтоож үүнээс 21 орны 261 гадаадын иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргаж бусад иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ. Дашрамд дурдахад, албадан гаргагдсан гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна.

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …