Дэнжийн мянгын замыг өнөө оройноос эхлэн 24 хоног хаана

Дэнжийн мянгын зам буюу 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор захын эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2 удаа зарлаж, гүйцэтгэгчээр “Баткубик” ХХК шалгарч гэрээ байгуулаад байна. Зам барилгын ажлын хүрээнд тус замыг гурав хувааж хаах төлөвлөгөөт график гаргасан байна.
Төлөвлөгөөний дагуу өнөө оройноос эхлэн 24 хоног зам хаахаар боллоо. Тодруулбал:2013.09.06 – 2013.09.16-ны хооронд 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах хүртэлх 700 метр замыг 10 хоног хаана. 2013.09.16 – 2013.09.23-ны хооронд Хүчит шонхор захаас Нарантуул-2 зах хүртэлх 450 метр замыг 7 хоног хаана. 2013.09.23 – 2013.09.30-ны хооронд Нарантуул-2 захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг 7 хоногийн хугацаатай тус тус хааж, цахилгаан ба холбооны шугам сүлжээ сувагчлах, 3 цэгт ус зайлуулах хоолой угсрах, хуучин хучилтыг хуулж шинээр асфальтбетон хучилт хийх  зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Тус зам барилгын ажилд Нийслэлийн Авто замын газар хяналт тавих бөгөөд санал хүсэлтээ Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн 32-36-62 дугаарын утсанд холбогдож илэрхийлэх боломжтой. Зам хаах энэ өдрүүдэд Замын цагдаагийн газар болон Нийслэлийн Тээврийн газраас хөдөлгөөний зохицуулалт хийж ажиллана гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …