Дорнодын залуус олны талархлыг хүлээж байна

“Дорнын их гэгээ” ХХК-ийн ажилтан залуус олны талархлыг хүлээсэн буянтай ажил хийжээ. Тэд сошиал орчинд “Өнөөдөр их буянтай ажил хийлээ. Манай хамт олон усгүй харангадаж үхэж байгаа зээрнүүдийг жаахан ч гэсэн багасгахын тулд хоорондоо 10 километрийн зайтай хоёр усан сан хийлээ.

Хийсэн усан сангаа 3 хоногт 1 удаа усаар дүүргэж байхаар боллоо. Үүнийг санаачилсан захирал болон ерөнхий менежертээ баярлалаа. 2017.06.29, Дорнод аймаг, Матад сум, Газрын тосны 21 дүгээр талбай, “Дорнын их гэгээ” ХХК гэж бичсэн байжээ. Ингээд залуусын хийж бүтээсэн ажлын талаархи зураг болон бичлэгийг хүргэе.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …