Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 09 сарын 05-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар “Түр захын байршил тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.
Танилцуулгад “Дэлхийн олон оронд амралтын өдрүүдэд ажилладаг түр худалдааг дундад зууны үеэс одоог хүртэл эрхэлсээр байна. Амралтын өдрүүдэд болон олон нийтийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээ явуулж, түр худалдаагаар иргэд хуучин эд зүйлс болон худалдаанд байддаггүй хуучны ном, орон нутгийн жимс, хүнсний ногоо зэргийг борлуулдаг байна. Түр худалдааны лангууны түрээс нь тухайн байршил болон лангууны хэмжээнээсээ хамааран үнэ нь хэлбэлздэг бөгөөд барууны орнуудад дунджаар 8 доллар буюу 14 төгрөгийн түрээстэй ажиллуулдаг. Харин Улаанбатар хотын төвийн 6 дүүрэгт зах худалдааны төв гэсэн нэртэй худалдаа үйлчилгээний 100 гаруй аж ахуй нэгж байгууллагууд тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Зах, худалдааны төвүүд нь ихэвчлэн 10-19 цагийн хооронд ажилладаг бөгөөд амралтын өдрүүд болон баяр ёслолын өмнөх өдрүүдэд ихээхэн ачаалалтай байдаг. Хэдхэн газар цөөн тооны зах, худалдааны төвүүд иргэдэд үйлчилж байгаа нь дутагдалтай тул хүн ам ихээр төвлөрсөн газруудад түр худалдааны төвүүдийг ажиллуулж, ялангуяа амралтын өдрүүдэд иргэдэд ойртсон үйлчилгээг бий болгох шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс эхний байдлаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас амралтын өдрүүдэд ажиллах “Сайн өдрийн зах” түр худалдааны төвийг ажиллуулах боломжтой дараах байршлуудыг тогтоожээ.
1. Төмөр замын дээд сургуулийн урд талд
2. 10-р хорооллын “Номин” худалдааны төвийн урд талд
3. Жуковын музейн хойд талд
4. Сансарын тунель орчимд
5. Амгалангийн зам дагуу Амгалан төвийн баруун талд
6. Чойжин ламын сүм музейн урд талд
7. “Аса” циркийн хойд талын талбай
8. МУИС-ын хичээлийн 4-р байрны хойд талд
9. Ерөнхий боловсролын 3-р сургуулийн урд талд
10. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд талбай
11. Нисэхийн 7-р сургуулийн спорт талбайн урд хэсэг
12. 106-р сургуулийн урд талбай
13. Эрх чөлөөний талбайн зүүн хэсэгт
14. Төмөр замын дээд сургуулийн урд талбай
Харин цагийн хязгаарлалттай ажиллах түр худалдааны захыг 12 газарт байршуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр захуудад худалдаа эрхлэх бизнес эрхлэгчдээс ямар нэгэн талбайн түрээсийн төлбөр авахгүй бөгөөд иргэдийг дэмжих зорилгоор зөвхөн хогны хураамжийг авахаар тооцоолж байгаа юм. Сонгосон талбайг тохижуулж, нарны энергээр цэнэглэгддэг гэрэлтүүлэг, үйлчлүүлэгчдэд зориулсан био ОО байршуулах зэрэг аль болох иргэдийг тухтай үйлчлүүлэх, худалдаачид тохилог орчинд ажиллах бололцоог хангахаар төлөвлөсөн” гэж дурдлаа.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд нийслэлд бусад орны жишгээр иргэддээ ойртсон түр худалдааны захыг ажиллуулах нь зүйтэй гэж үзэн уг асуудлыг дэмжлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.