Хүзүүний дискний өвчлөлөөс илүү хортой “Хүзүүний булчингийн ясжилт” (хүзүүний булчин хатуурч ясжих өвчин) өвчний талаар таньд сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Хүзүүний булчингийн ясжилт хүндэрвэл хөл гаранд саажилт явагдаж, улмаар татанхай болох аюултай юм. Тус өвчнийг эдгээхийн тулд саа саажилттай төстэй эмчилгээний цаг хугацаа шаардагдана.
Шинж тэмдэг: Хүзүү хөшингө болж сайн эргэхгүй, мөр 2 тал руугаа өвдөн гар бадайрна. Даамжирвал саажилттай төстэйгээр гарын хөдөлгөөн удааширч товч товчлох, савх барих зэрэг хөдөлгөөн хийх боломжгүй болно. Алхахад хүндэрч амархан бүдэрчунадаг болно. Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл “саажилт” гэж таамаглан эмчилгээ хийлгүүлэн эдгэрлийг олж чадаагүй өвчтөнүүд байдаг. Иймээс дээрх шинж тэмдгүүд илэрсэн үед хамгийн түрүүнд сэжиглэх өвчөн нь “Хүзүүний булчингийн ясжилт” (хүзүүний булчин хатуурч ясжих өвчин) юм.
◆ “Хүзүүний булчингийн ясжилт” (хүзүүний булчин хатуурч ясжих өвчин) гэдэг нь
Хүзүүний булчин нь хүзүүний ясны ар хэсгээр даган уртаашаа байрласан шөрмөсучраас диск үүсэхээс сэргийлэхээс гадна тонгойх зэрэг хөдөлгөөний үед хамгаалан бүрхэн байрладаг. Энэ булчин хатуурах өвчнийг хүзүүний булчингийн ясжилт гэнэ. Ясжиж буй булчин нь бага багаар томорч хүзүүний мэдрэлийн судсыг түрж эхлэхэдгар хөл мэдээ алдах шинж тэмдэг илэрдэг.
◆ 50-иас дээш насны эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог: Энэ өвчлөлт Өрнөдийнхөнд бага бөгөөд ялангуяа Солонгос Япон зэрэг Дорнын улсуудад өвчлөлт их байдаг. Эл өвчнийг тусдаг учир шалтгаан одоо болтол тодорхой болоогүй ч Алс Дорнодынхон, тэр дотроо Азийнхан их тусдаг байна. Юутай ч 40 нас гармагц хүзүүний булчин ясжих өвчин тусах магадлал эрс нэмэгддэг бөгөөд 50-иас дээш насныхан өвчлөх нь элбэг болдог байна.
Хүзүүний булчингийн ясжилт” нь эхэн үедээ хүзүү орчмын өвдөлт болон тавгүйтэлзэрэг хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрнэ. Цаашлаад сээр нурууны 60% орчимхувьд суулт өгөх үед хөл гар бадайрч, мэдрэхүй суларч, тамир тэнхээ алдагдахзэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Даамжран мэдрэлийн өвчний шинж мэдрэгдэж эмнэлэгт очиход аль хэдийн өвчин даамжирч газар авсан байх тохиолдол элбэг.Эхэн шатандаа хүзүүний диск болон саажилтийн шинж тэмдгүүдтэй адил учраасамархан андуурагддаг. Тиймээс 40-өөс дээш насныханд элбэг тохиолддог хүзүү болон мөрөөр янгинаж өвдөх, хөл бадайрах зэрэг шинж тэмдгүүд илрэх үед үл тоолгүй орхилгүй мэргэжлийн эмчид хандаарай.
Тиймээс хүзүүгээ байнга хөдөлгөн, дасгал хийж, хүзүүндээ иллэг хийж байх хэрэгтэй юм. Мөн удаан хугацаагаар комьпютерийн ард суухгүй байх, хүзүүгээ нэг хэвэнд удаан барихгүй байхыг хичээгээрэй!