Таны зовхи тань ойр ойрхон хавагнадаг уу. Хэрэв тийм бол энэ нь хоол боловсруулах процесс алдагдсантай холбоотой. Мөн харшил эсвэл бие организмд илvvдэл шингэн хуримтлагдахад нvд бөлцийж хавагнадаг. Гэхдээ эдгээрийг хэвийн шалтгаан гэж vздэг.
Харин хэвийн бус шалтгаанд ходоод гэдэсний vйл ажиллагааны хямрал ордог.
ТАНЫ ЗОВХИ БӨЛЦИЙЖ ХАВАГНАВАЛ ДООРХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХЫГ ЗӨВЛӨЕ
– Хоолоо сайтар зажилж ид.
– Давсны хэрэглээг хязгаарла. Учир нь давс эд эс дахь шингэнийг барьж байдаг.
– Өглөө бvр өлөн элгэн дээрээ буцалсан халуун бvлээн ус уу. – Ингэснээр бөөрний vйл ажиллагаа идэвхжинэ.
– Даршилсан, давсалсан зууш идэхдээ шингэн зvйлийг нь хэрэглэ.
– Тодорхой цагт унтаж занш.
– Унтахын өмнө кофе, цай, буцалсан ус мэтийг уух хэрэггvй.
– Оройдоо халуун усанд хөлөө дvр. Ингэснээр цусны гvйдэл тvргэсч, бие организмын хэвийн ажиллагааг хангана.
– Цайндаа давс бvv хий. Давстай цай нь ходоодны vйл ажиллагааг хямрааж, хавагналыг vvсгэдэг.
– Зовхиндоо иллэг хий. Ядам хуруугаар нvдний булангийн арьсанд зөөлөн дарж, тойрог маягийн хөдөлгөөнөөр дээд зовхиндоо хөнгөн иллэг хийж бай.