Бидний анзаардаггүй зургаан нууц

Хааныг хэн алсан бэ?: Хөзрийн бундын ноён нь Францын долдугаар Чарлиз хааныг дүрсэлсэн байдаг. Чарлиз хаан өөрийг нь хөнөөх вий гэсэн айдастай байдаг байсан. Тиймээс ч толгой доороо илд нууж унтдаг байсан байна. Түүнийг нь ийнхүү дүрсэлжээ. Ер нь Чарлиз хааныг өөрийнхөө аминд хүрсэн гэж үздэг.

 

Их Британы “Бамбай”: Их Британы хамгаалагч буюу бамбайны дүрсийг 1, 2, 5, 10, 20, 50 зэрэг зоосон дээр гаргасан байдаг. Энэ нь гайхалтай санаа байсан. Нөгөө талаас найдвартай хамгаалалт гэсэн санааг илэрхийлдэг.

Шошгон дээрх тэмдэг буюу “онгорхой таг”: Тагийг нь онгойлгосноос хойш тухайн бүтээгдэхүүнийг удаан ашиглах, хадгалах боломжтой гэсэн тэмдэглэгээ. Энэ тэмдэглэгээг гоо сайхны бүтээгдэхүүнд ихээр ашигладаг. Мөн энэ тэмдэглэгээтэй хамт хугацааг нь тоо болон үсгээр тэмдэглэж болдог. Жишээ нь онгорхой тагтай хамт 12М гэсэн тэмдэглэгээ байна. Энэ нь тагийг онгойлгосноос хойш 12 сарын хугацаанд ямар нэгэн хор нөлөө байхгүй гэж ойлгож болох юм.

Эрх чөлөөний хөшөөний титэм: Хүн бүр “Эрх чөлөөний хөшөө”-г мэддэг. Гэхдээ энэ хөшөөний титэм дээрх долоон өргөсийг яг ямар учиртайг тэр болгон мэдээд байдаггүй. Тэгвэл энэ нь долоон тив болон долоон тэнгист эрх чөлөөг түгээх, эрх чөлөөтэй байгаасай гэсэн утга санааг илэрхийлдэг байна. Нэг өргөс нь 100 кг жин татдаг байна.

Номын хоосон хуудас: Зарим номны эхлэх болон төгсгөлд нэг болон хэд хэдэн хоосон хуудас байдаг. Энэ нь ямар учиртай вэ. Үүнийг зарим хүмүүс тэмдэглэл хийх зориулалттай гэж боддог бол зарим нь хэвлэлтийн алдаа гэж үздэг. Тэгвэл энэ нь анх тестээ хэвлүүлэхээс өмнө тооцоолдог. Үүнээс нэг хоёр хуудсаар зөрөх, дутах тохиолдол байдаг. Дутвал тухайн номыг дахин хэвлэх шаардлагатай болдог учраас зориуд илүү хуудас гаргадаг байна.

Өнгөт шүдний оо: Шүдний оо яагаад өнгөтэй байдаг вэ. Шүдний оо нь цагаан, хөх, улаан гэсэн гурван өнгөтэй байх нь элбэг. Тэгвэл энэ өнгөнүүд өөр өөрийн гэсэн зориулалт, бүтэцтэй байдаг. Жишээ нь цагаан өнгө нь шүдийг цагааруулах, тогтсон өнгөрийг арилгах бодис агуулсан байдаг. Хөх/ногоон/ нь сэнгэнсэн үнэр болон амны хөндийн нян бактерыг устгах бодис агуулдаг. Тэгвэл улаан өнгө нь буйл хамгаалах, үрэвслээс сэргийлэх бодис агуулдаг байна.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …