Гэрч, хохирогчид ямар, ямар хамгаалалтын арга хэмжээ авдаг вэ?
Гэрч хохирогч нарыг хамгаалах үүднээс аюулгүй байдлын, сэтгэл зүйн арга хэмжээг авдаг.
Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ гэж юу вэ?
-Гэрч хохирогчид өмнө нь аюулгүй байдлын үүднээс урьдчилан мэдээлэл өгнө.
Хүний бие махбодид гэмтэл учруулах, тарчлаах, айлган сүрдүүлэх, дарамтлах, мөнгө, эд зүйл амлах болон бусад гэмт хэргийг үйлдэхээр заналхийлсэн нь тогтоогдвол тухайн этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн талаар шүүгч, прокурор, мөрдөгч бичгээр урьдчилан сануулж, гарын үсэг зуруулдаг.
-Тодорхой үйлдлийг хязгаарлах гэдэгт гэрч, хохирогчтой уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих болон бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ хамаарна.
-Биечилсэн хамгаалалт гэдэг нь гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор биечилэн хамгаалахыг хэлнэ.
– Мэдээллийн нууцлалыг хангахдаа хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн хувийн мэдээллийг нууцлаж өөрчилөх арга хэмжээ хамаарна.
-Нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангахдаа хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.1-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангаж, шаардлагатай тохиолдолд түүний биед болон орон байранд тусгай техник хэрэгсэл суурилуулахыг хэлнэ.
-Аюулгүй газарт түр байрлуулах арга хэмжээ нь гэрч, хохирогчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, аюулгүй байдал хангагдсан газарт бодит аюул, заналхийлэл арилах хүртэл хугацаанд түр байрлуулна.
-Нүүлгэн шилжүүлэх гэдэг нь гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учрах аюул, заналхийлэл бодитой болох нь тогтоогдвол түүнийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа юм.
-Баримт бичиг солих гэдэг нь гэрч, хохирогчийн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, баримт бичгийг солихыг хэлнэ.
-Гадаад төрхийг өөрчлөх гэдэг нь гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалалтын өөр арга хэмжээгээр хангах боломжгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчлөхийг тус тус хэлнэ.
Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ гэж юу вэ?
-Гэрч, хохирогчийг хамгаалалтад авсан үеэс эхлэн шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчийг байлцуулах, тэдний оролцоотой явагдах мөрдөн шалгах ажиллагааны явцад үүсэх сэтгэл зүйн таагүй нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээллэх.
-Шүүх хуралдааны хугацаа, дараалал, явц болон нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх.
-Шүүх хуралдааны танхимд гэрч, хохирогчтой сэтгэл зүйчийг хамт байлцуулах.
-Шаардлагатай бусад арга хэмжээг авахыг сэтгэл зүйн арга хэмжээ авах гэнэ.
Ямар тохиолдолд аюулгүй байдлын хамгаалалтыг цуцлах вэ?
-Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт
-Аюулгүй байдлын хамгаалалт хэрэглэх шийдвэр гаргасан албан тушаалтан, эсхүл түүний дээд албан тушаалтны шийдвэр
-Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх нөхцөл байдал арилсан
-Хамгаалуулагч нь аюулгүй байдлын хамгаалалтын шаардлага, арга хэмжээг санаатайгаар удаа дараа зөрчсөн тохиолдлуудад хамгаалалтыг цуцална.
ЦЕГ