Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлийн замыг хаажээ

Улаанбаатар хотоос баруун чиглэлд буюу Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлийн замд (560 км-т) зорчих хэсэг сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Тухайн замын зорчих хэсгийг хэвийн байдалд оруулахаар “АЗЗА” компаний ажилчид ажиллаж байгаа аж. ‪Мөн Баянхонгорт баруун аймаг явдаг зам бороонд сэтэрсэн бол Хяргас нуур Сонгины чиглэлийн зам үерт автаж, 7 км зам эвдэрчээ.

Иймээс тухайн зам одоогийн байдлаар хаагдсан байгаа бөгөөд жолооч, зорчигчид анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс сануулж байна.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …