Төв цэнгэлдэхэд 20 оюутан цагдаа ажиллаж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 5, 6-нд “Даншиг-хүрээ цам” наадмыг зохион байгуулж байгаа билээ. Даншиг наадмын үеэр иргэдэд тусалж, аюулгүй байдлыг хангах үүднээс 20 оюутан цагдаа, 6 морьт цагдаа ажиллаж байгаа ажээ. Оюутан цагдаа нар  зургадугаар сараас эхлэн ажилж байгаа юм байна. Тэд гадаад иргэдэд Даншиг наадмын талаар мэдээлэл өгч байна. Мөн монголынхоо иргэдэд аль хаалгаар орж, хаана ямар газрууд байрлаж байгаа талаар зааж өгч байгаа гэнэ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …