Зайсан толгойн домог

а) (Хувилбар) Улаанбаатар хотын урд талд, Богд уулын ар хормойд орших энэ толгойг Зайсан гэж нэрлэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Анх энэ толгой буй газар тэгш тал газар байжээ. Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорсоор байв. Удалгүй өнөөх нь довцог болж томрох тусам Богд уулын мод наашаа хошууран нүүсээр байв. Богд шадар сайд нараа цуглуулан энэ тухай ярихад нэг цэцэн түшмэл нь:
— Төвдөөс Монголын модыг авчир гэж нэг уул явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгүй энгийн нэг уул юм байна. Иймд уг нь нэр цолд их дуртай учир цол өгвөл эндээ үлдэж ч магадгүй юм гэсэнд бүгд зөвлөлдөн «Зайсан» хэмээх цол өгөн нутагтаа тогтоов. Ингээд Зайсан толгой өндөрсөхөө ч больж уулын мод ч түүн үрүү хошууран нүүхээ зогсчээ.
б) (Хувилбар) Чингэлтэй уул их өндөр оройтой байжээ. Нзг удаа урд талынхаа Богд уултай муудалцаад улмаар ноцолдоход нь Богд уул Чингэлтзй уулын оройг тасалж аваад өмнөө тавьчихсан юм гэнэ. Энэ нь одоогийн Зайсан толгой ажээ. Түүнээс хойш ер нь ингэж хэрэлдвэл бие биеэ муухай болгох сүрхий гэмтэй юм байна гэлцэн дахиж хэрэлдэхээ больж гэнэ.

в) (Хувилбар) Чингэлтэй хайрхан Богд уул хоёр хоорондоо их эв муутай байж гэнэ. Энэ хавийн газар дэлхий ч өөдтэй байхаа больж үргэлж л улаан шуурга, ширүүн бороо, цас .холилдон ороод байдаг болжээ. Иймд хүрээний сайдууд цуглан «Энэ хоёр уулыг эвдрэлцүүлээд байгаа зүйл гэвэл нэг шулам бөгөөд Туулын урд талын нэг газраас гарч ирэх гээд байгаа бололтой. Хэрэв гарч ирвэл их гамшиг гарна. Иймд дээрээс нь нэг жижиг уул авчирч даръя» гэж ярилцан жижиг уул авчирч шулам гарч ирэх газрыг тагласан ажээ. Тэр тагласан жижиг уул нь одоогийн Зайсан толгой ажээ.

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …