Баянгол Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны шүүхэд “Мунзуй” хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан хаалттай эхэллээ.
Уг хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долоодугаар сарын 13-нд эхэлсэн боловч шүүгдэгч Нямдоржийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч М.Цэнгүүн нар хурал давхардсан шалтгаанаар шүүх хуралдаан хойшилж өнөөдөр болохоор товлогдсон юм.
Улмаар прокуророос Г.Нямдоржийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан юм.
Эх сурвалж: Баянгол Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх