“Лолита” романы талаарх сонирхолтой баримтууд

АНУ-ын зохиолч Александр Набоковын эмгэнэлт зохиолыг уран зохиол судлаачид 21-р зууны хамгийн эмгэнэлт зохиол гэж дүгнэж байна. Уг романыг зохиолч Америкт амралтаар явж байхдаа Англи хэл дээр бичжээ. Зохиолд өгүүлснээр дунд эргэм насны Гумберт Гумберт аялж явахдаа Долорес Гейз гэх эмэгтэйн байшинд өрөө хөлслөн суудаг. Гумберт анхны хайраа золгүй байдлаар алдсанаас өсвөр насны залуу охидыг нууцхан хайрлах эмгэгтэй болсон байдаг. Ингээд Долорес Гейз гэх эмэгтэйн гэрт толгой хорогдож түүний 12 настай бяцхан охинд сэтгэл алдарч нууцхан хүсэмжлэх болсноор зохиолын үйл явдал эхэлдэг. Эцэст нь Гумберт охиныг эзэмдэх далд хүслээ биелүүлэхийн тулд эхтэй нь гэрлэж улмаар хойд эцгийн дүр эсгэдэг. Тэрээр эхийг нь үгүй хийхийг санаархаж байсан ч золгүй байдлаар эхнэр болох Долорес Гейз нас бардаг. Түүний дараа Гумберт атгаг санаандаа идэгдэн 12 настай Лолита охиныг жил гаруйн туршид машиндаа дагуулан явж эцэст нь эмгэнэлт хувь тавилантай учирдаг. Зохиолд дүрсэлсэн 12 настай Лолита бол хэний ч гар хүрээгүй дүрсгүй бага зэрэг эрээ цээргүй охины дүр аж. Тэрээр хойд эцгээс өөр асран халамжлах хүнгүй тул арга буюу хойд эцэгтээ амраг болохыг  зөвшөөрдөг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …