Вьетнам иргэдийг хүний наймааны хэргээр баривчиллаа

vetnam-middleМонголын маань хацар гоо охид өдрөөс өдөрт хүний наймааны золиос болсоор байна. Энэхүү далд бизнесийн сүлжээ цөөхөн хүн амтай манай оронд улам бүр хүчтэй нэвтэрч, хүрээгээ тэлсээр байгаа. Түүнчлэн манай улсад вьетнам автозасварын газар гэсэн нэртэй олон газрууд байдаг бөгөөд дандаа вьетнамчууд ажлуулдаг.

Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Вьетнам улсын иргэдийг хүний наймааны хэргээр баривчилжээ. Эдгээр вьетнамчууд автозасварын газар ажиллуулдаг бөгөөд нэр бүхий Монгол иргэдийн тусламжтайгаар бага насны охидтой бэлгийн харьцаанд ордог байсан нь тогтоогдсон байна.

Мөн мөрдөн байцаалтын явцад 13 настай охиныг 10 мянган төгрөгөөр ашигласан болох нь тогтоогджээ. Гэмт этгээдүүд Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах “Каолангламкан”, “Очиртооройт” авто засварын газар Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд орших “ШХН”, Баянзүрх дүүрэгт байрлах “Өү Би Аар”, “Эм энд Би Моторс” компанид ажилладаг вьетнам иргэд байжээ.

Д.Гэгээ Ugluu.mn

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …