Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд эрүү үүсгэн, шалгаж эхэлжээ

Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.Эх сурвалжуудын мэдээлснээр Төв банкны тэргүүн асан түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд прокуроруудын тушаалаар тус алба болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид оролцсон хамтарсан ажлын хэсэг гаргасан байна.

“Шалгалтын гол ажиллагааг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хийж байгаа. Мөрдөн байцаалтын явцад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлүүдийг нь АТГ-ын мөрдөгчид шалгах юм. Одоогоор цагдан хорих шийдвэр гаргаагүй аж.

Санал болгох мэдээ

Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

“Монгол хэлний тухай хууль”-ийн 8.1, 8.2, 8.3, 22.1 дэх заалтыг үндэслэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн …