Маралжингоо “хоолоо сойж, тураах эм ууж турна гэдэг ёстой худлаа”

d2995578a969a956bigАнх “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг 16 настайдаа дуулж Монголын рок поп урлагт хөл тавьсан дуучин Д.Маралжингоо тэр үедээ тун мяраалаг нэгэн байсан.

Урлагийн ертөнц угаасаа хатуу дүрэмтэй. Урлагийнхан бол гоо сайхан, сайн сайхны бэлэг тэмдэг болдог. Тийм ч учир дуучин Марлаад маань үзэгчдээ хүндэтгэж  өөрийн бие галбиртаа санаа тавин турахаар шийдсэн байна. Тэрээр эхэндээ хоолоо сойж, тураах эм уухын зэрэгцээ  аппаратанд орж, турах ямар л арга чарга байна түүнийг хэрэглэж байжээ.

Гэтэл дуучин маань тураах эм, аппаратнд ороод амжилт олоогүйгээр барахгүй бие нь өвдөж эвгүйтэх дөхжээ. Баталгаагүй эм ууж үхэх дөхсөн тэрээр хоолоо сойж, тураах эм ууж турна гэдэг ёстой худлаа юм байна гэдгийг ойлгожээ.

Ингээд дуучин маань эрүүл зөв аргаар өөрийгөө турахаар шийдэн фитнессээр хичээллэж эхэлжээ. Идэвхтэй дасгал хөдөлгөөний ачаар эхнээсээ биеийн галбир нь засагдаж эхэлсэн байна. Ард түмэнд ч түүний шинэ стиль зоримог зан таалагдсан.

mgl_zagvar_ohid_070

Түүнийг ийнхүү турахад  “Ариунаа тураах төвийн захирал”   Ариунаа эгч нь их тусалжээ. Бараг л өдөр болгон гараас нь жирэн байж дасгал сургуулилалт хийж хичээсний үр дүнд тэрээр зорилгодоо хүрч дүүгээ турааж чадсан байна. Дуучнаас маань хүмүүс хэрхэн гоолиг болсон тухай ихэд сонирхон асуухад тэрээр “Би уйгагүй фитнессээр хичээллэж, өнөөдрийн хэмжээнд хүрсэн” гэдэг.

Түүний ярьсан нь гарцаагүй үнэн ба тэрээр одоо ч эрчимтэй хөдөлгөөний ачаар  биеийн жингээ хэвийн хэмжээнд барьсаар байгаа юм. Түүний эгч Ариунаа тураах төвийн  лого болсон үг нь  “Турахийг хүсвэл Ариунаагаас асуу” гэдэг үг гэнэ. Эрүүл зөв аргаар өөрийнхөө бие галбирыг сайхан болгож чадсан бүсгүй маань олон охидод хичээж зүтгэвэл зорисондоо хүрч чаддаг гэдгийг үлгэрлэн харуулсан. Сайхан болоход заавал гоо сайхны үнэтэй мэс засал хийлгэж, эм тан хэрэглэх  шаардлагагүйг харуулснаараа  дуучин бүсгүй маань олон эмэгтэйд урам зориг өгсөн юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …