Шатахуун түгээх станцын орлогыг дээрэмдсэн бүлэг залуусыг саатуулжээ

Хан-Уул дүүргийн 10, 14 дүгээр хороонд байрлах “Мон-Суль” ШТС-ыг энэ сарын 07-ны 02.00 цагийн орчимд, “Сод Монгол” ШТС-ыг энэ сарын 18-ны 05.40 цагт дээрэмдсэн байна. Энэ  хэргийг Төв аймгийн Зуун мод сум тавдугаар багт оршин суух иргэн Б 20 настай эрэгтэй, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 22 настай Ө, Төв аймгийн Сэргэлэн сумын гуравдугаар багт оршин суух 22 настай Х нар нь бүлэглэн дээрэмдсэн байна.

Тэд ШТС-уудад дээрэмдэхдээ нүүрээ маскаар далдалж нэвтрэн, түгээгчдэд хутга тулган сүрдүүлж, сандал дээр хүлж орхиод, орлогынх нь хоёр сая 500 мянган төгрөгийг, камерын бичлэг хадгалах процессорын хамт авч зугтаажээ. Эдгээр шатахуун түгээх станц /ШТС/ дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг Хан-Уул дүүрэг Цагдаагийн II хэлтсээс илрүүлэн, саатуулсан байна. Одоогоор  энэ хэргийг шалгаж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг ШТС, байгууллагууд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, камерын хяналтыг сайжруулж бичлэг хийх төхөөрөмжийг нүдэнд ил өртөхгүй газар хадгалах болоод бэлэн мөнгө болон орлогоо зориулалтын сейфт хадгалж хэвшихийг анхаарууллаа.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …