Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэргийг илрүүлжээ.Тодруулбал, Таксинд явахаар гараад сураггүй болсон иргэн О-г Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжилж байжээ. Гэтэл иргэн О-ын жолоодож явсан автомашиныг өөрийгөө А гэж танилцуулсан 20 орчим насны эмэгтэй хүн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд зарах гэж байгаа талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж шалгажээ. Гэтэл сэжигтэй этгээд 1999 онд төрсөн О, 2001 онд төрсөн Т, А, М, нарыг Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Шалгалтын явцад дээрх сэжигтэй этгээдүүд нь таксины жолооч О-ын машинд гар өргөн сууж, хотын төвөөс зайдуу газарт жолоочийн амь насыг хохироосон нь тогтоогдсон байна. Уг гэмт үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгуулагад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж.