Гай газраас гарч, гадныхан ганц өдөр зугтчихаагүй

Эдийн засаг хямарсан нь эртнээс улбаатай

 Гай газраас гарч, гадныхан  ганц өдөр зугтчихаагүй

Муу л юм болвол хойд талын хар овоохой гэдэг хуучны үг бий. Тэгвэл сүү­лийн үед тэрхүү хар овоо­хой нь шинэчлэлийн Засгийн газар болсон бо­лолтой. Хөрөнгө оруулалт буурлаа, ам.долларын нөөц багасаж, валютын ханш өслөө гэх зэргээр дээр дор­гүй шаагилдаж, бараг тол­­гойтой бүхэн л эдийн за­­сагч болчихсон чанга, чанга дуугарч Засгийн га­зар руу чичилж сууна. Тэр ч байтугай өнөөгийн сөрөг хүчнийхэн “Засгийн га­зар муу ажиллаж байна” хэмээн хэд, хэдэн удаа огц­­­руулахыг санаархан, шаардав. Ёстой л “өөрийн толгой дээрх бухлыг ха­ралгүй, өрөөлийн толгой дээрх өвсийг харна” гэдэг энэ биз.

Өдгөө ам.долларын нөөц багасах нь аль хэдийн то­­­дорхой байсан гэдгийг мэр­­гэжлийнхэн болон эдийн засагчид хэлж, тайл­­­­­бар­ладаг. Учир нь өм­­­нөх парламентын үед МАН-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын батлуулсан урт нэр­тэй буюу Гол, мөр­ний урсац бүрэлдэх эх,  усны сан бү­хий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий  газарт ашигт малтмал хайх, ашиг­лахыг хориглох ту­хай хуулиас болж алт ол­бор­логч олон компани үйл ажил­лагаагаа зогсоож, үүдээ барьсан. Үүнийх нь бал­гаар Монголбанкинд ту­­шаадаг байсан алтны хэм­жээ хэд дахин буурсан. Бүр тодруулбал 2006 онд компаниуд 25 тонн алт тушаадаг байсан бол өдгөө гурван тонн ч хүрэхээ больжээ.

Нэгэнт алт олборлох аж ахуйн нэгж байхгүй шахам болгочихоод сөрөг хүчний зүгээс “Монголбанкинд ер­дөө л 200 сая ам.долларын нөөц үлдэж” хэмээн халаг­лаж байна билээ.  Өрсдөө  нөөц бүрдүүлэх эх үүсвэр болсон алтыг нь олборлуу­лахгүй байх тухай хуулийг  олонхоор  далайлган, кноп дарж бат­­лачихаад өнөөдөр эдийн за­саг хямарлаа гэж ярьж суу­гаа нь хэтэрхий ичгэвтэр явдал гэхээс өөр юу гэх билээ.

Мэдээж дээрх хуулиас болж зөвхөн алтны худалдаа буурч, ам.долларын нөөц багассан ч юм биш. Хамгийн наад зах нь үүдээ барьсан  компаниудын  төлж   бай­сан татвар, тэдгээрт ажиллаж байсан иргэдийн ар гэрийн амьд­рал, ахуй гээд асуудал олон бий. Иргэдийг элгээр нь мөлхүүлэх эхний алхам ийм байлаа.

Ноён долларын нөөц болон ханшийн савлагаа, га­даадын хө­рөнгө оруулагчид нүүр буруулс­наас эдийн засаг хямрах болсон дараа­гийн алхам нь мөн л өмнөх пар­ламентын батласан хуу­лиас үүдэл­тэй аж.

Тэр нь мэдээж УИХ-ын гишүүн  асан, МАН-ын одоогийн генсек  Г.Занданшатар на­рын өргөн барьж, бат­луул­сан Стратегийн ач хол­­бог­­дол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруу­лалтыг зо­хицуулах ту­хай хууль.

Анх энэ хуулийн төс­лийг хэ­лэлцэж байх үед “Стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаа” гэдэг нэр  томъёол­лыг  хэт туйлш­руулан  биз­несийн  бү­хий л  сал­барыг хавтгай­руулан оруулсан нь дөн­гөж сэргэх шатандаа орж буй Монгол улсын эдийн засгийн цаашдын тогт­вортой хөгжилд нө­хөж барш­­гүй эрсдэл учруулна хэ­­мээн  тухайн үеийн сөрөг хүч­нийхэн болон эдийн за­сагчид шүүмжлэлтэй хан­даж байсан.

Тэр ч байтугай “томоохон хэм­жээ­ний хөрөнгө оруу­лал­тууд зог­сож улс  орон, ард иргэдийн өмнө хү­лээгдэж байгаа эдийн засгийн өсөлт байхгүй болж, олон улсын тав­цанд дээшилж байсан манай улсын нэр хүнд ойрын хугацаанд эргэж сэргэхгүйгээр унах аюулд хүрнэ” гэдгийг ч сануулж байв.

Гэтэл үүнийг нь батлах мэт өдгөө  гадаадын хөрөнгө оруулалт 33 хувиар буур­чихаад байгаа юм.

Энэ нь Монгол Улсад жилд орж ирдэг  байсан  ам.долларын 1/3 хэсэг  нь дахин эргэлт  буцалтгүйгээр “нисэн одсон” гэсэн үг.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу Засгийн  га­зар   үйл ажил­лагаа  явуулдаг, Зас­гийн га­зар тэр шийдвэрийг нь хэр­хэн биелүүлж байгааагаас ард түмний амьдрал шалт­­гаал­даг.

Тий­мээс   өмнөх  УИХ-аас бат­­ласан хуу­лиу­дын горыг өдгөө мон­гол­чууд бид амсах нь ээ.

Гадаадын хөрөнгө оруу­лагчдыг урьж авч ирчихээд урдаас нь  “са­лаавч  гар­гасны” адил хуулиар да­лайл­гаж байгаа нь бид­нийг ёстой  л алтан дээр сандайлсан гуйл­гачин хэвээр үлдээхийн суурийг тавьжээ.

download (1)

Санал болгох мэдээ

Чулуун нүүрсний экспорт 80 гаруй хувиар нэмэгджээ

Манай улсын чулуун нүүрсний экспорт 2026 оны нэгдүгээр сард 9.7 сая тонн болсон байна. Энэ нь өмнөх …