Монгол охидоо хүний наймаанаас хамгаалья

2ae90932c2945725originalСүүлийн жилүүдэд манай улсад хүний наймаа далд хэлбэрээр эрчимтэй хөгжиж байгаа нь нууц биш. Дэлхийн хамгийн өндөр орлоготой бизнес бол яахын аргагүй хүний наймаа бөгөөд энэ бизнесийн хүрээнд жилд 30 триллион доллар эргэлдэж байдаг гэсэн тоо байдаг байна. Дэлхийн жишгээр жилд дунджаар 600-800 мянган хүн энэ наймааны золиос болдог. Эл гэмт хэрэгт холбогдож буй байдлаар нь дэлхийн улс орнуудыг “гаргагч”, “хүлээн авагч”, “дамжуулагч” улс орон хэмээн гурав ангилдаг. “Гаргагч” улс орнуудыг Хятад /Эрээн, Хөх хот, Бээжин/, Малайз, Макао, Солонгос, Япон, Турк, Югаслав, Гонконг, Сингапур, Израйл, Европийн орнууд тэргүүлдэг байна.

Сүүлийн 20 гаруй жил бэлгийн мөлжлөгт өртсөн 500 гаруй хүүхдийн судалгааг Интерполоос гаргажээ. Дэлхийн 200 гаруй орноос охид, эмэгтэйчүүдийг худалдан авч, 137 оронд худалдаалж байна. Тухайлбал, Азийн орнуудын 92 хувь нь илгээгч, 44 хувь нь хүлээн авагч байдаг байна. Манай улс илгээгч гэсэн ангилалд багтдаг гэнэ.
Хүн худалдах гэмт хэрэг хөгжих нь хүйсийн тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн доогуур байр суурь, ажилгүйдэл, орлогын тэгш бус хуваарилалт, байгалийн гамшиг, улс, орнуудын хамтын ажиллагаа болон хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаа сул байгаатай холбоотой байдаг аж.

Эх орны торгон хил эмс охидын бүсний даруулгатай хамт хиллэдэг гэдэгсэн. Гэвч яагаад ч юм халх нутгийн хацар гоо охид харьд одох болов. Эрх чөлөө эх орныхоо төлөө илд барин зогсож эр хүнээс дуталгүй дайтаж явсан зоригт цусан тэдний судсанд лугшиж буй.

Нуган үр нутгаа эзэмшиж, охин үр өнгө шилэгддэг гэж эртний их хаад өгүүлсэн нь бий. Бүсгүй хүн эцгийн гэрт өтөлдөггүй нь үнэн хойно өнгө шилэгдэж бусдын гэрт бэр болон очдог жам. Гэвч харамсалтай нь сүүлийн үед хацар гоо охид маань харийн улс гүрэнд хадмын хаяа түших нь элбэг болжээ.

Нийгэмээ дагаад гадаадад гарах бодол хэн хүний толгойд эргэлдэх болсон. Хилийн дээс алхаж л байвал диваажинд хүрэх мэтээр төсөөлж бололцоотой бүхий л арга чаргаа ашиглаж байгаа охид олон. Хориод жилийн өмнөөс л хүмүүсийн хүсэл болсон энэ асуудал олон ч хүнийг сайн сайхан амьдралтай нь залгуулсан. Харин одоо бол нийгэм өөр болсон цаг.

Телевизийн чат, зар сурталчилгааны сонингийн булан, цахим хуудсуудаар дамжуулан өндөр цалин амлаж, өнгө зүс сайтай байх шалгуур тавин хэтэвчээ түнтийлгэх “арчаагүй” хэсэг нөхөд Монгол охидоо хүний наймаанд илгээсээр. Харь залуутай ханилж сайхан амьдарч болдог гэсэн гэнэн бодолтой эмэгтэйчүүд харь оронд очоод харанхуй өрөөнд хоригдон , хөл нүцгэн, мөр нөмгөн хүчирхийлэлд өртөж байсан хэргүүд сүүлийн сард зөндөө гарсан.

 Эмэгтэйчүүд охидыг хил дамнуулан худалдаалах асуудлыг өнөөдөр ихэнх орнууд өөрсдийн эрүүгийн хуулиндаа гэмт хэрэг хэмээн тусгаж үүнтэй тууштай хатуу тэмцэл явуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хамгийн их гарч байгаа. Манай хоёр хөрш ч энэ төрлийн хэргээр нэлээд дээгүүрт тэмдэглэгддэг. Хүн наймаалах гэмт хэрэгтэй олон улсын хэмжээнд хатуу тэмцэл явуулж байгаа ч хязгаарлаж таслан зогсоож чадахгүй л байна.

Хөрөнгө мөнгө бэл бэнчинтэй л бол хөгшин залуу харалган сохор ч байсан хамаагүй дагаад л гүйх болсон охид минь дэндүү өрөвдөлтэй. Сүүлийн 10 жилийн дотор манай улсын иргэд гадаадын иргэнтэй гэр бүл болох нь 21 дахин нэмэгдсэн харамсалтай тоо байна.  Охид ариун бол төр ариун гэх эртний үг байдаг. Цэцэг цэврүү шиг Монгол охид минь хүний наймаанаас болгоомжил.

Д.Гэгээ Ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …