Зорин хүрч, өнжин саатах Зайсан хилл

Социализмын үеийн Улаанбаатар хот ч бас тухайн үеийнхээ нийгмийн зиндааг тодорхойлдог бүстэй байсан бөгөөд 40, 50 мянгат гэх орон сууцны шинэ хорооллуудад улсын урдаа барьдаг шилдэг сэхээтнүүд, хөдөлмөрийн алдартнууд амьдарч, хотын хамгийн гоё залуус холхин, тэнд Улсын их дэлгүүр, соёлын үйлчилгээнүүд, цирк, гуанз ресторанууд үүдээ нээсэн. Одоо 40, 50 мянгат түм түжигнэсэн Улаанбаатарын төв хэсэг гэдэг утгаараа түүхэн үнэ цэнээ гээгээгүй боловч орчин үеийн зэрэглэлд жишиг байхаа болин хуучирчээ.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: УЛААНБААТАРТ ҮЗЭМЖ НЭМСЭН 10 ГАЗАР

Улаанбаатар хот өөрчлөгдсөөр ирсэн ч сүүлийн 10 гаруй жилд танигдахын аргагүй хувьссаны тод жишээ бол Зайсан. Халдварт өвчтөнүүдийг хүлээн авдаг эмнэлэг-сувилал, Зайсан толгойн орой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, ХААИС-иас өөр бүтээн байгуулалтгүй, хаа нэг мал бэлчсэн эл хуль газарт өнөөдөр “дээд зэрэглэл” гэх стандартыг тогтоох оролдлогууд бидний нүдэн дээр сүндэрлэж, зарим нь эдэлж, нөгөө хэсэг нь имэрсээр багагүй хугацаа өнгөрөв. Шинэ маягийн суурьшлын бүс зэлүүд шахам Зайсан толгойн ар, өврийг ороон орших үйл явц олноо хүлээн зөвшөөрөгдөх хүртэл  тодорхой эрсдэл, цаг хугацааг тууллаа. Зайсан бол яах аргагүй Монголын нийслэлийн хамгийн үнэтэй бүс болсон. Гэвч үнэ цэн гэдэг ойлголт ам метрийн ханш төдий биш л дээ. Энэ бол чанар чансаа, өнгө үзэмж, тав тух. Амьдралын чанар юм. Ийм тогтсон жишиг, нийгмийн дэг жаяг дэлхийн хот бүрт уламжлагддаг нь бичигдээгүй хууль. Хүн төрөлхтний тансаг амьдрах гэсэн хүсэл, хясал хоёр уг хуулийг үеийн үед мөнхөлж дархалсаар ирсэн нь ч нууц биш.

Зайсанд амьдрах сонирхол, шаардлага, эс бөгөөс боломж харилцан адилгүй боловч амарч зугаалах, хөгжин цэнгэлдэх хэрэгцээ хүн бүрт бий. Тиймээс ч гэр бүл, найз нөхдийнхөө хамт Улаанбаатарыг алган дээрээ байгаа мэт тольдохоор Зайсан толгойд салхилахаар очоогүй хүн цөөн болов уу. Гадаадын жуулчид ч ёс мэт дэмий л очно. Гэвч амарч зугаалах аятай мэдрэмжийг төрүүлэхүйц орчин тэнд өнөө хэр бүрдээгүй байлаа. Толгой дээрх дунд тавцан гэхэд автомашины зогсоол хэтэрхий цөөн, тохижилт гэхээр зүйл огт үгүйн дээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй бууз, хуушуур үүрсэн хүмүүс гар дээрээс худалдаа эрхэлнэ. Тухалж суух сандалгүй тул хүмүүс машин дотроо түр азнаад л доош буух, буцахын түүс болдог шүү дээ. Энэ чинь л жинхэнэ “хайран Зайсан толгой” гэж халаглах бодит шалтгаан мөн билээ. Түүхэн дурсгалт газраа хамгаалах, илүү сайхан, илүү дулаахан, илүү гоё Зайсан толгойтой болох орчин үеийн шаардлага үнэхээр тулгамдаад байсан нь үнэн.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ЗАЙСАН ХИЛЛД ЦОГЦОЛСОН МОНГОЛД БАЙГААГҮЙ 9 ГАЙХАМШИГ 

Улаанбаатарын дурсгалт газруудын нэг Зайсан толгойн оройд өмнө нь Зөвлөлтийн дайчдын гэрэлт хөшөө дангаар цайран харагддаг байсан бол өдгөө нэгэн гоёмсог хөрштэй болсон нь дэргэдүүр өнгөрөх бүрт хараа булаах ЗАЙСАН ХИЛЛ. Тэнд Зайсангийн үнэ цэнийг бүрэн төгс илэрхийлээд зогсохгүй Улаанбаатарт буй хүн бүрт хаалга нь нээлттэй орших нэгэн айлын урилга тун удахгүй Таны гарт ч бас очих гэж байна. Энэ бол соёл амралтын ЗАЙСАН ХИЛЛ цогцолбор. Зайсан толгой дээр гараад сайн л бол үнсэлцээд буудаг байсан залуу хос, хэн анх яах гэж босгосныг ч бүү мэд овоонд ёсыг бодон чулуу нэмээд буцдаг байсан хүмүүс харих гэж яарах хэрэггүй болж байна. Амрах, зугаалах бүхий л шаардлагыг дээд зэргээр хангах ЗАЙСАН ХИЛЛ өөрөө буй байгаагаараа нүд сэтгэлийг баясгам гайхамшигт шилэн цамхаг төдийгүй зочин бүрийн тав тух, хүсэл сонирхлыг татах шийдлүүдээрээ онцгой бүтээгджээ. Хаврын хавсарга, зуны аагим, өвлийн жавраас үл ажран зорин хүрч, саатан өнжих ЗАЙСАН ХИЛЛ.

Эх сурвалж:  ub.life

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …