Ай Лихуа (ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч)
-Хятад Монгол Орос гурван улсын эдийн засаг худалдаа соёлын солилцоо ба хамтын ажиллагаа идэвхтэй ахиж, элбэг үр бүтэмж олжээ. Онцгойлон жуулчлалын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, нэгэнт Хятад Монгол Оросын аж ахуйн коридорын бүтээн байгуулалтын чухал хүрээ цар болон шинэ гялас цаг болов. Бид хамтаар “түмэн газрын цайн зам”олон улсын жуулчлалын брэндийг бий болгож, Хятад Монгол Орос гурван улсын жуулчлалын хамтын ажиллагааны шинэ тавцанг бий болгосон байна. Өвөр монгол“түмэн газрын цайн зам”-ын шилдэг содон жуулчлалын шугамыг бий болгох тойронд, хамгийн шилдэг жуулчлалын үйлчилгээний орчин тойрныг үүдэж, Хятад Монгол Орос ба нэг бүс нэг зам дагуух улсын жуулчлалын хамтын ажиллагааг нэн их үр бүтэмж олохыг ахиулна.
Шюй Япин (Хятад улсын Улсын аялал жуулчлалын товчооны Аялал жуулчлалыг дэмжих ба олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга)
– Аялал жуулчлал бол дэлхийн эдийн засгийн нэмэгдлийн чухал хөдөлгүүр болж байна. Мөн Хятад улсын эдийн засгийн нэмэгдэл, ажил олголтод чухал хувь нэмэр үзүүлж байдаг. Өвөр Монгол нь Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын чухал бүс нутаг бөгөөд аялал жуулчлалын нөөц баялаг маш элбэг юм. Бид цаашид дөрвөн талаар ажлаа явуулах болно. Нэг. ӨМӨЗО-ы бүх бүс нутгийн аялал жуулчлалыг нэгдсэн байдлаар жолоодож, бүх талаар дэмжинэ.
Хоёр. Ерөнхий хууль хэрэгжүүлэх системийг бүрэлдүүлнэ.
Гурав. Нийтийн ариун цэврийн хувьсгалыг ахиулна.
Дөрөв. Аялал жуулчлалаар иргэдээ баян чинээлэг болгох ажлыг сайн хийнэ.
Хаяловеф (ОХУ-ын Аялал жуулчлалын товчооны даргын туслах)
Олон улсын холбоот байгууллагын шинээр тушаалд гарсан нарийн бичгийн дарга: – Бид хамтдаа аялал жуулчлалд анхаарал хандуулъя. Учир нь аялал жуулчлал бол ганц аялал биш, олон улсын хоорондох харилцааг сайжруулдаг гэж байсан.
Нөгөө талаар экологийн асуудал нь ч олон улсуудын өмнө тавигдаж байгаа чухал асуудал бөгөөд экологийг сайн хамгаалж чадахгүй бол аялал жуулчлал нь хамгийн сайхан дүр төрхөө хадгалж чадахгүй юм. Жуулчид экологийг хамгаалахгүй, энэ талын ухамсар дутмаг бол байгалийн үзэсгэлэнг олон олон жуулчдад сонирхуулж чадахгүйд хүрэх нь дамжиггүй.
С.Бат-Эрдэнэ (Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга)
– Хятад, Монгол хоёр улсын найрсаг харилцаа олон жилийн түүхтэй бөгөөд олон салбарт хамтран ажиллаж байдаг. Дундад зууны үед монголчууд торгоны замын шугамаар арилжаа наймаа хийж, соёлын солилцоотой байсан. Хятад “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг дурдсан нь манай орны хувьд хөрш улс орны эдгээр бодлогод маш их анхаарал хандуулж, “Түмэн газрын цайн зам”-аар дамжуулан аялал жуулчлалын ажлын хувьд нэгэн шинэ үе айсуй гэдгийг харуулж байна.
Жэн Ипин (ӨМӨЗО-ы Aялал жуулчлалын хөгжүүлэлтийн зөвлөлийн эрхлэгч)
– Өвөр Монгол бол “Түмэн газрын цайны зам”-ын чухал бүрэлдүүн хэсэг болно. Хятад, Монгол, Оросын түмэн газрын цайны замыг холбож, Ши Жиньпин дарга “Дэлхийн амин судас” гэж сайшааж байжээ. 2016 онд Улсын аялал жуулчлалын товчоо Өвөр Монголд анх удаагаа Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын яамны сайд нарын хурлыг амжилттай зохион хуралдуулж, Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааг улсын түвшинд хүргэсэн байна. Өвөр Монгол “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын тавцанг түшиглэн, аялал жуулчлалын шилдэг брэндийг бий болгож, Өвөр Монголыг өргөн дэлгэр нөлөөлөх хүч бүхий дэлхийн аялал жуулчлалын зорилтот газар болгон бүтээн байгуулж байна.
Зохиогч: | Шилэнгэрэл, Нарантуяа |
Найруулагч: | Х.АРВИНТАЛ |
Эх сурвалж: Solongonews.mn