Ванга 2018 оны талаар юу гэж зөгнөв

Тэрээр 1911 онд Болгар улсад, төрсөн дэлхий дахинд зөнч Ванга эмээ гэдгээрээ алдартай билээ. Олон чадварлаг зөнч бидний дунд байсан хийгээд өдгөө амьдарч байгаа хэдий ч далдыг хардаг хүмүүс дундаас хүн төрөлхтөний дунд түүн шиг нэрээ мөнхөлж чадсан хүн хэд байдаг билээ. Түүний хэлсэн зүйлсийг олон хүн судалж, заримынх нь санаа зовдог. Тэр чинээгээр бид нэгийг бодож хоёрыг тунгаах цаг болсоныг сануулах мэт. Харин заримын хувьд итгэл найдвар өгөхүйц зүйлсийг хэлдэг билээ. Ингээд тэрээр 2018 онд дэлхийд юу юу болохыг хэлсэн талаар сонирхоё.

-Ванга манай дэлхий анх ямар байсан тэр хэлбэр рүүгээ шилжих үйл явцдаа орж эхэлнэ гэсэн. Энэ үйл явц 3000 он гарах дөхөх үед дуусна хэмээжээ.

-Дараачийн таван жилд байгаль дэлхий тойрог замаа өөрчлөхтэй холбоотойгоор хэд хэдэн галт уул идэвхжин, зарим нь дэлбэрч, томоохон хэмжээний газар хөдлөлтүүд болон үерүүд болох.

-2018 онд хүмүүс шинэ төрлийн түлш гаргах. Байгалийн баялаг жил ирэх тусам шавхагдсаар байгаа билээ. Байгалийн баялгийг тэнцвэртэй ашиглах үүднээс эрчим хүчний салбарт шинэ хувьсгал гарах аж. Өндөр хөгжилтэй орнууд хамгийн бага өртгөөр байгалийн бус шинэ төрлийн түлшийг гаргах болно.

-Шинэ төрлийн түлш гарсанаар эрдэмтэд болон инженерүүд шинэ төрлийн тээврийн хэрэгслийг зохион бүтээх ажээ. Энэ нь хямд үнэтэй, илүү хөнгөн жинтэй, хурдан байх болно. Энэ төрлийн авто машиныг хүмүүс ч сайшаана хэмээжээ.

-Олон жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн байгалийн баялаг, гол мөрөн зэрэг зүйлийн хэмжээ багасч бохирдол нэмэгдэх болсон. Энэ хэрээр байгаль дэлхий илүү түрэмгий хандлагыг үзүүлж эхэлнэ хэмээж. Энэ гамшигт зүйлс болох байдлаар илэрнэ гэж хэлжээ.

 

Б.Халиун


Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …