Швэдагон суварга, эсвэл “Алтан суварга”-ыг 6-10-р зууны хооронд барьсан гэхэд гайхалтай шинэ мэт харагддаг бөгөөд шөнө гэрэлтэж үзэгддэг.
Энэтхэгийн Бод Гаяагийн ойролцоох “Махабодь”, эсвэл “Их Гэгээрэл” нэртэй энэхүү суварган хийдэд Бурхан багшийн сүүдэр доор нь суун бясалгах хоорондоо гэгээрсэн бодь мод нь байдаг бөгөөд хэрвээ та Энэтхэг рүү явахаар төлөвлөж байгаа бол энэ дагшин газарт заавал очоорой.
Па Тат Лунаг хэмээх Лауст байдаг уг хийд хамгийн чухал барилгуудын тоонд багтддаг суварган хийд билээ.
Тодайжи Япон улсын хийд хамгийн их түүхт хийдүүдийн тоонд ордог. Одоогоор анх ямар байснаасаа өөр харагддаг ч гэлээ хамгийн үзэсгэлэнтэй хийдүүдийн тоонд багтсаар байгаа.
Арин хийд нь Бангкокт агаад “Үүрийн туяа” хийд хэмээн нэрлэдэг байна.
Мяанмар улсад байдаг энэхүү хийд нэн эртний хийгээд үзэсгэлэнтэйгээрээ шагшигддаг.
Боробудур хийдийг найм, есдүгээр зууны үед Индонейзэд барьсан ба нийт хоёр сая чулууг ашиглан хийсэн байдаг.
Боуданатыг дэлхий хамгийн том суварга гэдэг. Непалын төвд байдаг болохоор Төвдийн олон дүрвэгч энд ирж амьдарсан. Дөрвөн талд нь байдаг Буддагийн нүд алдартай.
Хаеинса хийд Өмнөд Солонгост байдаг бөгөөд галд шатсанаас нь хойш дахин шинэчилжээ.
Жокан хийд нь Лхас хотод байдаг бөгөөд өндөр уулсын дунд байрладаг.
Б.Халиун